Thiess 90

Видео тоглуулах

1930-аад он

Тийсс Брос болон Хорн энд Тийсс компани Килкиваны автозамын ажил зэрэг томоохон төслүүдийг гүйцэтгэж, Куинслэнд дэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын анхны гүйцэтгэгч болсон нь Тийссийн үеэс үед уламжлагдах өвийн эхлэл болсон юм.

Тийссийн гэр бүл

Драйтон дах Тийссийн гэр бүл, Фрэдийн хуримын ёслол. Арын эгнээ, зүүнээс баруун - Петр, Хэнри, Фрэд (сүйт залуу), Жэк, Лэс, Жиорж, Пат, Бэрт, Сэсил. Урд эгнээ, зүүнээс баруун - Хэнри болон Мэри Тийсс, Стэн, Лиз (1929 он)

1934

Австрали улс, Куинслэнд муж

Тийсс Брос, Хорн энд Тийсс компаниуд байгуулагдав

Тийсс Брос компанийг ах дүү Берт Тийсс, Стэн Тисс нар үүсгэн байгуулж, Тоовумба хотод бүртгэлтэй байсан бол Хенри "Стумпи" Хорн, Лес Тийсс нар Хорн энд Тийссийг нэг хотод бүртгүүлжээ.

Тийссийн гэр бүл

Драйтон дах Тийссийн гэр бүл, Фрэдийн хуримын ёслол. Арын эгнээ, зүүнээс баруун - Петр, Хэнри, Фрэд (сүйт залуу), Жэк, Лэс, Жиорж, Пат, Бэрт, Сэсил. Урд эгнээ, зүүнээс баруун - Хэнри болон Мэри Тийсс, Стэн, Лиз (1929 он)

Бэн Буллэн

1950-аад онд Нью Саут Уэльс мужид Тийссийн барьж байгуулсан олон зам, гүүрний нэг (1953)

1934

Австрали улс, Куинслэнд муж

Килкиван замын ажил

Тийсс Брос компани Килкиван замын ажлын тендерт амжилттай оролцож шалгаран, 50,000 шоо метр хөрс хуулалт хийв.

Бэн Буллэн

1950-аад онд Нью Саут Уэльс мужид Тийссийн барьж байгуулсан олон зам, гүүрний нэг (1953)

Тракторын хаад

Тийссийн ах дүүс ашиглаж болох хамгийн шилдэг (хамгийн том!) тоног төхөөрөмжийг сонгон ашиглахдаа ямагт дуртай байсан

1936

Австрали улс, Куинслэнд муж

Тийссийн машинууд

Килкиваны хэцүү ажилд хүч дутсаны дараа ах дүүс Гимпигийн ойролцоох Тукекойд гүйцэтгэх дараагийн ажилд зориулж Caterpillar D4 тракторт хөрөнгө оруулалт хийсэн. Удалгүй Caterpillar D6, дараа нь Caterpillar D8 загварын тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан нь тухайн үедээ шилдэгт тооцогдох хамгийн том төхөөрөмж байв.

Тракторын хаад

Тийссийн ах дүүс ашиглаж болох хамгийн шилдэг (хамгийн том!) тоног төхөөрөмжийг сонгон ашиглахдаа ямагт дуртай байсан

Луна Парк

Луна Парк үзвэр үйлчилгээний хэсгийг байгуулахад зориулсан томоохон малтлагын ажил хийгдэж байна (1939 он)

1939

Австрали улс, Куинслэнд муж

Луна Парк болон Cloudland бүжгийн танхим

1939 онд Боуэн Хиллс дэх Луна Паркийн үзвэр үйлчилгээний хэсгийг байгуулахад шаардлагатай томоохон малтлагын ажлыг Хорн энд Тийсст даалгасан бөгөөд онцлог нь энд Брисбэний томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг "Cloudland" заал байгуулагдсан юм.

Луна Парк

Луна Парк үзвэр үйлчилгээний хэсгийг байгуулахад зориулсан томоохон малтлагын ажил хийгдэж байна (1939 он)

1940-өөд он

Тийсс Брос 1940-өөд онд цэцэглэн хөгжиж, дэд бүтэц, уул уурхайн салбарт тэргүүлэх болсон. Гол амжилтуудаас дурдвал, Хайфер Крийкийн автозамын гүн зүсэлтийг хийж, нүүрс олборлолтын салбарт ажлаа эхлүүлж, салбарыг төрөлжүүлсэн зэрэг нь өсөлт хөгжлийн эргэлтийн эрин үе болсон.

Зураг 1

Хайфер крикийн автозамын ухмал (1940 он)

Зураг 2

Хайфер крикийн автозамын ухмал (1940 он)

1940

Австрали улс, Куинслэнд муж

Хайфер крикийн зүсэлт

Тийсс Брос компани "Гаттон болон Ворвик"-ийн хоорондох Хайфер Крикийн автозамын 104 фут (31.7м) гүн зүсэлтийг гүйцэтгэсэн нь тухайн үедээ Австралид хамгийн гүн зүсэлтэд тооцогдож байлаа. Тэд энэ ажилд бүтээлчээр хандаж, туннелийн тендерт тусгасан шаардлагыг дагахын оронд зүсэлтийг огтолж авах нь цаг хугацаа болон зардлын хувьд илүү үр ашигтай гэж тооцжээ. Брисбэн хотын нэгэн сонинд тэднийг “хад чулуу иддэг эрчүүд” гэж нэрлэсэн байна.

Зураг 1

Хайфер крикийн автозамын ухмал (1940 он)

Зураг 2

Хайфер крикийн автозамын ухмал (1940 он)

Замын төслийн кэмп (1930-аад он)

1940

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Нью Саут Уэльст гүйцэтгэсэн анхны ажил

Тийсс Брос компанийн хувьд Нью Саут Уэльс мужид гүйцэтгэх анхны ажил нь Нью Оксидентал алтны уурхайд "Янг Австралиа" фирмийн нөөцлүүр савыг суурилуулах гэрээт ажил байв. Энэ нь Тийсс компани автозам болон барилгын талбай бэлдэх ажлаас өөр салбар руу шилжих анхны ажил болсон юм.

Замын төслийн кэмп (1930-аад он)

1940-өөд оны эхэн үе

1940-өөд онд олон эрс дайнд явсан бөгөөд Брисбэн (энэ гэрэл зургийг дарсан газар) зэрэг хотуудад үзүүлэх нөлөө асар их байсан

1941

Австрали улс, үндэсний хэмжээнд

Дэлхийн 2-р дайны үеийн гэрээнүүд

Тийсс Брос компани тоног төхөөрөмжүүдээ дайны үеийн дайчилгаанд зориулах шаардлагатай тулгарсан юм. Ноён Лэс энэ үед Холбоотны ажлын зөвлөл болон АНУ-ын армитай уулзаж, дайны үед шаардагдах автозам, цэргийн бааз, нисэх онгоцны буудал зэргийг Австралийн ойр орчимд байгуулах ажлуудыг Тийсс Брос компаниар гүйцэтгүүлэхээр ятгаж чадсан юм.

1940-өөд оны эхэн үе

1940-өөд онд олон эрс дайнд явсан бөгөөд Брисбэн (энэ гэрэл зургийг дарсан газар) зэрэг хотуудад үзүүлэх нөлөө асар их байсан

Блэйр Этол нүүрсний уурхай

Өнөөгийн жишгээр хачирхалтайд тооцогдох хэдий ч, Тийсс үргэлж ажлыг хамгийн хэмнэлттэй, үр ашигтай гүйцэтгэх шилдэг тоног төхөөрөмжтэй байсан (1944 он)

1944

Австрали улс, Куинслэнд ба Нью Саут Уэльс муж

Нүүрс олборлолт

Дэлхийн II дайны үед Австрали улс нүүрсний хомсдолтой тулгарсан нь Тийсс Брос компанид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэх боломжийг нээж өгсөн юм. Тус компани Куинслэнд мужийн Блэйр Этол нүүрсний уурхай, Нью Саут Уэльс мужийн Масвелбрүүк нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлын тендерүүдэд амжилттай оролцож, гүйцэтгэгчээр шалгарсан нь Тийссийг уул уурхайн салбартай холбосон олон жилийн түүхийн эхлэл байв.

Блэйр Этол нүүрсний уурхай

Өнөөгийн жишгээр хачирхалтайд тооцогдох хэдий ч, Тийсс үргэлж ажлыг хамгийн хэмнэлттэй, үр ашигтай гүйцэтгэх шилдэг тоног төхөөрөмжтэй байсан (1944 он)

Тийсс газар шорооны ажилд зориулагдсан машин техникүүдийн чадварыг харуулахдаа үргэлж баяртай байсан

1947

Нийт бүс нутаг

Тийсс Брос ПиТиУай Лтд

Тийсс Брос ПиТиУай Лтд байгуулагдав.

Тийсс газар шорооны ажилд зориулагдсан машин техникүүдийн чадварыг харуулахдаа үргэлж баяртай байсан

Тийссийн анхны нисэх онгоц нь ах дүүс бизнесээ явуулах арга барилыг эрс өөрчилсөн

1947

Нийт бүс нутаг

Агаарт хөөрсөн нь

Австралийн эргэн тойрны ажлуудыг гүйцэтгэж дуусаад Тийсс Брос компани анхны нисэх онгоц болох Arvo Anson-г худалдан авч, ойр давтамжтай зорчих боломжтой болов.

Тийссийн анхны нисэх онгоц нь ах дүүс бизнесээ явуулах арга барилыг эрс өөрчилсөн

Пийк Даунс хөтөлбөр нь Дарлинг Даунст ах дүү Тийссийн хуримтлуулсан туршлагад тулгуурласан, том хэмжээний газар чөлөөлж, ферм байгуулах төсөл байсан

1948

Австрали улс, Куинслэнд муж

Пийк Даунс хөтөлбөр

Дайны дараах Их Британи улсын үр тариа, махны хэрэгцээг хангахад туслах зорилготой Британи болон Куинслэндийн Засгийн газруудын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Тийсс Брос компани томоохон хэмжээний газар хагалах ажлын гэрээ байгуулав.

Пийк Даунс хөтөлбөр нь Дарлинг Даунст ах дүү Тийссийн хуримтлуулсан туршлагад тулгуурласан, том хэмжээний газар чөлөөлж, ферм байгуулах төсөл байсан

Викториа мужийн төмөр замын төсөл (1950-аад он)

1949

Австрали улс, Викториа муж

Төмөр замын ажил гүйцэтгэх анхны гэрээ

Тийсс Брос компани Лонгварри – Яррагоны төмөр замын давхар шугамын газар шорооны ажлыг гүйцэтгэв. Энэ нь компанийн хувьд төмөр замын анхны төсөл байсан төдийгүй ирээдүйд төмөр замын чиглэлээр ажиллах үндэс суурийг тавьсан юм.

Викториа мужийн төмөр замын төсөл (1950-аад он)

1950-аад он

1950-аад онд Тийсс Брос далангийн бүтээн байгуулалт, талбайн нөхөн сэргээлтээр тэргүүлж, үндэсний бүтээн байгуулалт болох Цаст уулын усан цахилгаан станц гэх мэт бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх томоохон гэрээ байгуулж, олон улсад үйл ажиллагаагаа тэлсэн.

Милне тохой дахь зогсоол (1947 он)

1953

Нийт бүс нутаг

Милне тохойн төсөл

Тийсс Брос компани Папуа Шинэ Гвинейн нутаг дэвсгэрээс хаягдал металл (орхигдсон машин техник) цуглуулах ажлыг эхлүүлж, АНУ-ын армийн ачааны машин, кран, машин механизмыг Австрали руу тээвэрлэв. Эдгээр тоног төхөөрөмжийг татан авсан нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, цаашид нүүрс олборлолтын салбарт эзлэх байр суурийг бэхжүүлэх томоохон хүчин зүйл болжээ.

Милне тохой дахь зогсоол (1947 он)

Гара голын далан (1954 он)

1954

Австрали улс, Нью Саут Уэльс ба Викториа муж

Далан барьж байгуулах ажлууд

Тийсс Брос компани Викториа мужид Босток далан, Нью Саут Уэльс мужид Гара мөрний даланг тус тус барьж байгуулав. Эдгээр ажил нь Австрали, Ази, Номхон далайн бүс нутагт далангийн барилгын төслүүдэд оролцох эхлэлийг тавьсан юм.

Гара голын далан (1954 он)

Конкрэйн далан

Баригдаж дууссан Конкрэйн далан, Нью Саут Уэльс муж (1955 он)

1954

Австрали улс, Куинслэнд муж

Гөүлд көүстийн сувгууд

Тийсс Брос компани Куррумбин Крик болон Палм Бичийн намгархаг газрыг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж, тус бүс нутагт анхны сувгийг байгуулжээ. Үүний дараа Гөүлд Көүст орчмын усан замын бүтээн байгуулалтын ажлын томоохон хэсгийг гүйцэтгэсэн юм.

Конкрэйн далан

Баригдаж дууссан Конкрэйн далан, Нью Саут Уэльс муж (1955 он)

Маунт Иса уурхайн төсөл

Маунт Иса уурхайд нэн шаардлагатай дэд бүтэц, тухайлбал бохир усны эдгээр хоолойнуудыг Тийсс компани бүтээн байгуулсан (1957-1959 он)

1956

Австрали улс, Куинслэнд муж

Маунт Иса уурхайн бүтээн байгуулалт

Тийсс Брос компани Маунт Иса уурхайд Корелла даланг барьж өгснөөр тус уурхайтай хамтран ажиллах эхлэл тавигдсан юм. Дараагийн хоёр жилд тус компани энэхүү бүсэд хэд хэдэн далан, усны суваг сүлжээ, автозамууд барьж байгуулжээ.

Маунт Иса уурхайн төсөл

Маунт Иса уурхайд нэн шаардлагатай дэд бүтэц, тухайлбал бохир усны эдгээр хоолойнуудыг Тийсс компани бүтээн байгуулсан (1957-1959 он)

Цаст уулын төсөл эхэлсэн нь

Австралийн хамгийн өндөр уулын оройд бага хэмжээний дэд бүтэц, шугам сүлжээ бүхий Цаст уулын голд усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байсан маркшейдерууд зоримог шийдвэр гаргах шаардлагатай болсон. Тийсс компани Австралийн энэхүү зэлүүд хэсгийг хөгжүүлэхээр ажиллаж байх үед ийм зоримог алхмууд хийгдэх зайлшгүй шаардлагатай байсан (1959 он).

1958

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Цаст уулын усан цахилгаан станцын хөтөлбөр

Тийсс нь Цаст уулын усан цахилгаан станцын Түүма далан болон Түүма-Түмүтийн туннелийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан нь тус төслийн хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан анхны Австрали компани болов. Тийсс 1974 оноос хойш энэ төсөлд 25 жил ажилласан.

Цаст уулын төсөл эхэлсэн нь

Австралийн хамгийн өндөр уулын оройд бага хэмжээний дэд бүтэц, шугам сүлжээ бүхий Цаст уулын голд усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байсан маркшейдерууд зоримог шийдвэр гаргах шаардлагатай болсон. Тийсс компани Австралийн энэхүү зэлүүд хэсгийг хөгжүүлэхээр ажиллаж байх үед ийм зоримог алхмууд хийгдэх зайлшгүй шаардлагатай байсан (1959 он).

Нарбалек, Шинэ Нутаг (1970-1979 он)

1958

Нийт бүс нутаг

Нээлттэй компани болов

Тийсс Холдингс компани анх удаа 450,000 ширхэг хувьцааг Сидней, Брисбэны хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй борлуулж эхлэв.

Нарбалек, Шинэ Нутаг (1970-1979 он)

Зураг 1

Түүма-Түмүтийн туннелийн барилга угсралт (1959 он)

Зураг 2

Түүма-Түмүтийн туннелийн барилга угсралт (1959 он)

Зураг 3

Түүма-Түмүтийн туннелийн барилга угсралт (1959 он)

1959

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Туннелийн ажлын рекорд амжилт

1959 оны өвөл Тийсс компани Цаст уулын усан цахилгаан станцын хөтөлбөрийн Түүма-Түмүтийн туннелийн ажлыг гүйцэтгэх явцад зургаан хоногийн дотор 526 фут малталт хийж, туннелийн ажлаар дэлхийн рекорд амжилт тогтоожээ.

Зураг 1

Түүма-Түмүтийн туннелийн барилга угсралт (1959 он)

Зураг 2

Түүма-Түмүтийн туннелийн барилга угсралт (1959 он)

Зураг 3

Түүма-Түмүтийн туннелийн барилга угсралт (1959 он)

Тийсс-Тоёота дэлгүүр

Шинэ нээгдсэн Тийсс-Тоёота дэлгүүрүүдийн нэг. Тийсс компани Австралийн бүс нутагт Тоёотагийн машинууд борлуулах, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэдэг байв.

1959

Австрали улс

Тийсс компани Тоёота брэндийг Австралид авчирлаа

Цаст уулын хөтөлбөрийн хүрээнд Тоёота ЛандКруйзер машиныг авчирсны дараа ноён Лэсли Тийсс "Австралид франчайзинг хийх" гэрээ байгуулсан. Энэхүү үйл явдал нь Тийсс Тоёота Пти Лтд компаниар дамжуулан японы машин үйлдвэрлэгчтэй урт хугацаанд хамтран ажиллах эхлэл болсон.

Тийсс-Тоёота дэлгүүр

Шинэ нээгдсэн Тийсс-Тоёота дэлгүүрүүдийн нэг. Тийсс компани Австралийн бүс нутагт Тоёотагийн машинууд борлуулах, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэдэг байв.

1960-аад он

Тийсс компани 1960-аад онд автозамын томоохон төслүүдэд манлайлан оролцож, олон улсын зах зээлд амжилт гаргаж, нүүрсний экспорт, төмөр замын төсөл, мал аж ахуйн салбарт хүч үзэх зэргээр олон улсад үйл ажиллагаагаа тэлсээр байсан.

Зураг 1

Австрали болон гадаад улсуудад үхэр худалдах зорилгоор үхэр тээврийн замыг Австралийн ой модтой хэсгээр барьж байгуулсан

Зураг 2

Австрали болон гадаад улсуудад үхэр худалдах зорилгоор үхэр тээврийн замыг Австралийн ой модтой хэсгээр барьж байгуулсан

1960

Австрали улс, Куинслэнд муж, Хойд муж, Баруун муж

Үхэр тээвэрлэх автозам

Тийсс нь Куинслэнд, Хойд Нутаг Дэвсгэр болон Баруун Австралийн алслагдмал бүс нутгуудаар мал тээвэрлэх автозамын хөтөлбөрт оролцон ажиллаж эхлэв. Тус төсөл нь тухайн үедээ Австралийн түүхэнд хамгийн томд тооцогдох, мал тээвэрлэх авто замын нэгдсэн сүлжээ байгуулах хөтөлбөр байв.

Зураг 1

Австрали болон гадаад улсуудад үхэр худалдах зорилгоор үхэр тээврийн замыг Австралийн ой модтой хэсгээр барьж байгуулсан

Зураг 2

Австрали болон гадаад улсуудад үхэр худалдах зорилгоор үхэр тээврийн замыг Австралийн ой модтой хэсгээр барьж байгуулсан

Маунт Иса дахь Жулиус далан

1961

Олон улсад, Шинэ Зеланд

Шинэ Зеландын усны эрчим хүчний хөтөлбөр

Тийссийн хувьд Австралийн хилээс гадагш иргэний барилгын анхны гэрээт ажлаа авсан нь Шинэ Зеландын Манапүри нуурын усан цахилгаан станцын хөтөлбөрийн хүрээнд туннель болон босоо ам байгуулах ажил байлаа.

Маунт Иса дахь Жулиус далан

Тийсс болон Мицуй компанийн хооронд тогтоосон бат бөх харилцаа өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байна

1962

Олон улсад, Ази, Япон

Кианга ба Мүрагийн нүүрсний уурхай

Кианга ба Мүрагийн нүүрсний уурхайнуудад олборлолт явуулж, Куинслэндийн анхны коксжих нүүрсийг үйлдвэрлэн Япон улсад экспортлох зорилгоор Тийсс Пийбоди Мицүй Көүл ПиТиУай Лтд хамтарсан компани байгуулагджээ.

Тийсс болон Мицуй компанийн хооронд тогтоосон бат бөх харилцаа өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байна

Зураг 1

Бөрдединий төмөр замын гүүрийн төсөл (1964 он)

Зураг 1

Бөрдединий төмөр замын гүүрийн төсөл (1964 он)

1962

Баруун Австрали

Төмөр замын өргөтгөл

Төмөр замын чиглэлээр томоохон төслүүдийн гэрээ байгуулж, газар шорооны ажлаас эхлээд төмөр зам тавих хүртэл нэлээд өргөн цар хүрээтэй ажлууд гүйцэтгэж, үүний дотор Баруун Австрали дах Квинана-Калгүүрлигийн шугамыг барьж байгуулснаар Тийсс компани төмөр замын бүтээн байгуулалтын чадавхаа бэхжүүлэв.

Зураг 1

Бөрдединий төмөр замын гүүрийн төсөл (1964 он)

Зураг 1

Бөрдединий төмөр замын гүүрийн төсөл (1964 он)

Тийссийн ачааны машин

1967

Баруун Австрали

Мал аж ахуйн салбар

Тийсс үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж, Кимберлэйзд мал аж ахуйн хоёр том ферм болон нэг сая орчим акр газар худалдан авчээ.

Тийссийн ачааны машин

Талбинго далан (1967 он)

1967

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Талбинго далан

Цаст уулын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сүүлийн бөгөөд хамгийн том ажлын гэрээг байгуулж Талбинго далан болон Түмүт 3 цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Талбинго далан (1967 он)

1970-аад он

Тийсс компанийн хувьд Австралид болон олон улсад өргөжин тэлсэн, амжилт дүүрэн арван жил байв. Бид усан онгоцны Сембаванг хуурай зогсоол, Дартмаут далан, Лой Ианг цахилгаан станц зэрэг онцлох томоохон төслүүдийг гүйцэтгэсэн.

Индонезийн Мелак уурхай дахь үйл ажиллага (2014 он)

1972

Ази, Сингапур

Зүүн Өмнөд Азид үйл ажиллагаа явуулж эхлэв

Петросий компанитай түншлэлийн гэрээ хэлцэл хийснээр Тийсс компани Зүүн Өмнөд Азид явуулах үйл ажиллагаагаа эхлүүлэв. Тийсс Петросийгийн түншлэлийн анхны төслүүдийн нэг нь Сингапур дах Сембавангийн усан онгоцны хуурай зогсоолын бүтээн байгуулалтын ажил байв. Өдгөө энэхүү зогсоол дэлхийн хамгийн том хуурай зогсоолуудын нэгд тооцогддог болсон.

Индонезийн Мелак уурхай дахь үйл ажиллага (2014 он)

Дартмут далан

Дартмут далан нь Викториа мужийн зүүн хойд хэсэгт, Митта Митта голын эрэгт оршдог. Тус даланг шороогоор барьж, чулуун дүүргэлтээр ханыг хийсэн, 180 метрийн өндөртэй, Австралийн хамгийн өндөр далан юм. Энэхүү далан нь Сиднейн эргийн далангаас зургаа дахин их хүчин чадалтай бөгөөд барьж байгуулахад зургаан жилийг зарцуулсан.

1973

Австрали улс, Викториа муж

Дартмут далан

Тийсс компани Викториа мужийн Митта Митта гол дээр Дартмут даланг барьж байгуулав. Энэ нь тухайн үедээ Австралийн хамгийн том далан байсан бөгөөд бүтээн байгуулалтын ажилд голын урсгалын чиглэл өөрчлөх туннель, ус хураах босоо ам, хавхлагийн камер/таславчууд болон нэвтрэх туннелийн барилгын ажил багтжээ.

Дартмут далан

Дартмут далан нь Викториа мужийн зүүн хойд хэсэгт, Митта Митта голын эрэгт оршдог. Тус даланг шороогоор барьж, чулуун дүүргэлтээр ханыг хийсэн, 180 метрийн өндөртэй, Австралийн хамгийн өндөр далан юм. Энэхүү далан нь Сиднейн эргийн далангаас зургаа дахин их хүчин чадалтай бөгөөд барьж байгуулахад зургаан жилийг зарцуулсан.

Цаст уулын усан цахилгаан станцын төсөлд ажиллаж буй Тийссийн ажилтнууд

1974

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Цаст уулын хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусав

Тийсс компани Талбинго далан, Түмүт 3 цахилгаан станцыг төлөвлөгөөнөөс өмнө байгуулж дууссанаар Цаст Уулын усан цахилгаан станцыг байгуулахаар хэрэгжсэн 25 жилийн их бүтээн байгуулалт өндөрлөв.

Цаст уулын усан цахилгаан станцын төсөлд ажиллаж буй Тийссийн ажилтнууд

Вайвенхо далан

Вайвенхо далан нь 59 метр өндөртэй шороо болон чулуугаар дүүргэсэн далан бөгөөд бетон цутгах хэсэгтэй, дээр нь төмөр хаалт суурилуулсан байна. Далангийн орой нь 2.3 километр урт.

1976

Австрали улс, Куинслэнд муж

Вайвенхо далан

Тийсс компани Брисбэн хотын гадна орших Вайвенхо далангийн барилгын гурван үе шаттай ажлын эхний үе шатыг гүйцэтгэж эхлэв. Сүүлийн шатны ажлыг найман жилийн дараа буюу 1984 онд дуусгажээ.

Вайвенхо далан

Вайвенхо далан нь 59 метр өндөртэй шороо болон чулуугаар дүүргэсэн далан бөгөөд бетон цутгах хэсэгтэй, дээр нь төмөр хаалт суурилуулсан байна. Далангийн орой нь 2.3 километр урт.

Маунт Иса дахь Жулиус далан

Жулиус далан нь Маунт Иса бүс нутагт Тийссийн гүйцэтгэсэн бас нэгэн төсөл юм. Энэ нь хотын ус хангамж, усжуулалтын зориулалтаар баригдсан. Олон тооны бетон нуман хаалга, тулгуур хэлбэрийн бүтэц нь түүнийг Куинслэнд дэх өвөрмөц бүтээн байгуулалт болгосон. 1973 онд барилгын ажил эхэлсэн.

1977

Австрали улс, Викториа муж

Шүгэрлөүф далан

Тийсс компани Мельбурн хотын ус хангамжийн хөтөлбөр болох Шүгэрлөүф усан сангийн төслийн хүрээнд үндсэн даланг барьж байгуулав.

Маунт Иса дахь Жулиус далан

Жулиус далан нь Маунт Иса бүс нутагт Тийссийн гүйцэтгэсэн бас нэгэн төсөл юм. Энэ нь хотын ус хангамж, усжуулалтын зориулалтаар баригдсан. Олон тооны бетон нуман хаалга, тулгуур хэлбэрийн бүтэц нь түүнийг Куинслэнд дэх өвөрмөц бүтээн байгуулалт болгосон. 1973 онд барилгын ажил эхэлсэн.

Викториа дахь Лой Янг цахилгаан станц

ЛаТроб хөндий дэх Лой Янг цахилгаан станцын яндангийн ажил нь Викториа мужийн Гиппсландын хэмжээнд Тийссийн үлдээсэн өвийн бэлэг тэмдэг юм

1979

Австрали улс, Викториа муж

Лой Янг цахилгаан станц

Тийсс компани Герман улсын Хохтийф компанитай хамтарсан түншлэл байгуулж, Лой Янг цахилгаан станцын яндангийн барилгын ажлыг гүйцэтгэв.

Викториа дахь Лой Янг цахилгаан станц

ЛаТроб хөндий дэх Лой Янг цахилгаан станцын яндангийн ажил нь Викториа мужийн Гиппсландын хэмжээнд Тийссийн үлдээсэн өвийн бэлэг тэмдэг юм

1980-аад он

Өөрчлөлт шилжилтийн 1980-аад онд Тийсс компани бүс нутгуудад болон үйл ажиллагааны хувьд тэлж, Хэйман арлын амралтын цогцолбор, Барвон засан хүмүүжүүлэх төвийн байр, Сидней боомтын туннель зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Индонезид үйл ажиллагаагаа эхлүүлж, ирээдүйн амжилтын үндэс суурийг тавьсан.

Хойд Куинслэнд дэх Хай Пойнт боомтыг өргөтгөх нь CSR компанитай нэгдэх үед олон ашигтай төслүүдийн нэг байв

1980

Нийт бүс нутаг

CSR компанитай нэгдэв

CSR Лтд компани Тийсс Холдингс компанитай нэгдэх санал тавьсан. Ноён Лес хүчтэй эсэргүүцсэн боловч хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар нэгдэх саналыг хүлээн авсан бөгөөд CSR компани тухайн хүлээн зөвшөөрөөгүй хувьцаа эзэмшигчдээр албан журмын дагуу зөвшөөрүүлсэн.

Хойд Куинслэнд дэх Хай Пойнт боомтыг өргөтгөх нь CSR компанитай нэгдэх үед олон ашигтай төслүүдийн нэг байв

Куинслэнд мужийн Авүүнга далан (1985 он)

1981

Нийт бүс нутаг

CSR Констракшн

Ноён Лес нь Дрэйтон Инвестментс нэртэй гэр бүлийн компаниараа дамжуулан Хохтиф энд Уэстфийлд компанитай хамтран CSR компанийн барилга угсралтын бизнес (үнэндээ урьдын Тийссийн барилга угсралтын бизнес)-ийг худалдан авсан.

Куинслэнд мужийн Авүүнга далан (1985 он)

Ирээдүйнхээ төлөө ажиллаж байна

Улан нүүрсний уурхай, Нью Саут Уэльс мужийн баруун хэсэг. Энэ гэрэл зургийг 1991 онд дарсан бөгөөд 1980-аад оны үймээн самууны дараа компани бүгдийг тэгээс эхлүүлж чадсаны бэлэг тэмдэг юм (1991-92 он).

1983

Нийт бүс нутаг

Лэйтон Группийн бүрэлдэхүүнд оров

Хохтийф компани Вэстфийлд компанийн хувьцааг худалдаж авахын зэрэгцээ, ихэнх хувьцааг нь эзэмшдэг Лэйтон Холдингсоор дамжуулан Тийсс Контракторс ПиТиУай Лтд-ийг худалдан авав. Гүйцэтгэх удирдлага Тийсс нэрийг Лэйтон Контракторс болгож өөрчлөхийг хүссэн боловч хуучин ажилтнуудын дунд болон зах зээлд Тийсс гэдэг нэр цуурайтсаар байсан тул хэвээр үлдээсэн юм.

Ирээдүйнхээ төлөө ажиллаж байна

Улан нүүрсний уурхай, Нью Саут Уэльс мужийн баруун хэсэг. Энэ гэрэл зургийг 1991 онд дарсан бөгөөд 1980-аад оны үймээн самууны дараа компани бүгдийг тэгээс эхлүүлж чадсаны бэлэг тэмдэг юм (1991-92 он).

Хэймэн арлын амралтын цогцолбор

Амрагчдад зориулсан сайхан орчин, гэхдээ Тийссийн багийнхны хувьд ажиллахад хэцүү газар гэж тэд хэлдэг байв ...

1983

Австрали улс, Куинслэнд муж

Хэймэн арлын амралтын цогцолборын бүтээн байгуулалт

Тийсс Контракторс барилгын салбарын бүтээн байгуулалтын урт хугацааны стратеги боловсруулж, хэд хэдэн амралт зугаалгын төвүүдийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэв. Компани барилгын салбарт томоохон гүйцэтгэгч хэмээн үнэлэгдэх болов.

Хэймэн арлын амралтын цогцолбор

Амрагчдад зориулсан сайхан орчин, гэхдээ Тийссийн багийнхны хувьд ажиллахад хэцүү газар гэж тэд хэлдэг байв ...

Тийссийн хогны машин

Хамгийн анхны хажуугийн ачигч гартай хогны Waste Hawk ачааны машин

1984

Австрали улс, Куинслэнд муж

Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх анхны гэрээ

Тийсс Контракторс компани Брисбэн хотын зөвлөлтэй гэрээ байгуулж, хог хаягдлыг хүлээн авч, нягтруулах, булах зориулалттай найман цэгт долоон жилийн хугацаанд хог хаягдлын менежментийг хэрэгжүүлсэн байна. Энэ нь компани байгаль орчны үйлчилгээний чиглэлээр гүйцэтгэсэн анхны ажлуудын нэг байв.

Тийссийн хогны машин

Хамгийн анхны хажуугийн ачигч гартай хогны Waste Hawk ачааны машин

Куинслэнд мужийн Маунт Плийзэнт уурхай дахь Тийссийн нөхөн сэргээлт (2021 он)

1984

Австралийн Хойд муж

Нөхөн сэргээлтийн ажлын анхны гэрээ

Австралийн Хойд Нутаг дэвсгэрт орших Рам Жангл ураны уурхайн цэвэрлэгээний ажилд оролцсон нь Тийсс Контракторс нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн анхны төсөл болов.

Куинслэнд мужийн Маунт Плийзэнт уурхай дахь Тийссийн нөхөн сэргээлт (2021 он)

Тиндал дахь "хатан хааны нэрэмжит агаарын цэргийн хүчний бааз"

Хойд нутаг дэвсгэрийн Катеринэд байрладаг (1988 он)

1984

Австралийн Хойд муж

Австралийн Тиндал дахь "хатан хааны нэрэмжит агаарын цэргийн хүчний бааз"

Тийсс Контракторс компани Хойд Нутаг Дэвсгэрт байрлах 75-р эскадроны байр буюу Хатан хааны нэрэмжит агаарын цэргийн хүчний Тиндал баазын анхны бүтээн байгуулалтын 1-р шатны ажлыг гүйцэтгэжээ. Үүнээс арван жилийн дараа тус баазад, нисэх онгоцны 3 км гаруй урттай шинэ зам барих ажлын гүйцэтгэгчээр шалгарчээ.

Тиндал дахь "хатан хааны нэрэмжит агаарын цэргийн хүчний бааз"

Хойд нутаг дэвсгэрийн Катеринэд байрладаг (1988 он)

Нью Саут Уэльс мужийн Маунт Оуэн уурхай дахь ажилтнууд (2021 он)

1986

Нийт бүс нутаг

Тийссийн процессын инженерчлэл

Лэйтоны томоохон төслүүдийг хариуцдаг нэгжийг Тийсс компани өөртөө нэгтгэснээр процессын инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэв.

Нью Саут Уэльс мужийн Маунт Оуэн уурхай дахь ажилтнууд (2021 он)

Барвон засан хүмүүжүүлэх төв, Викториа муж (1989)

1987

Австрали улс, Викториа муж

Засан хүмүүжүүлэх төвийн барилгууд

Тийсс компани Викториа мужид НҮБ-ын стандартын наад захын шаардлагыг хангасан Барвон засан хүмүүжүүлэх төвийн барилгыг барьснаар энэ төрлийн барилга байгууламж барих туршлага хуримтлуулж эхлэв.

Барвон засан хүмүүжүүлэх төв, Викториа муж (1989)

Баруун Австралийн Рокиз Реворд уурхай дахь Тийссийн нөхөн сэргээлт (2021 он)

1987

Нийт бүс нутаг

Байгаль орчны чиглэлээр үйлчилгээ үзүүлэх компани байгуулав

Тийсс компани нь байгаль орчны үйлчилгээг бизнесийн гол үйл ажиллагааны нэг болгож, "Thiess Environmental Services" нэртэй салбар компани байгуулав.

Баруун Австралийн Рокиз Реворд уурхай дахь Тийссийн нөхөн сэргээлт (2021 он)

Тийссийн хогны машин

Тийсс нэг хүн ажиллуулдаг хогны машинуудыг анх ашиглаж байв

1987

Австрали улс, Куинслэнд болон Нью Саут Уэльс муж

Воллонгонг хог хаягдал цуглуулах байгууламжийн гэрээ

Воллонгонг хог хаягдал цуглуулах байгууламжийн гэрээг байгуулсан нь Австралид энэ төрлийн ажил гүйцэтгэх гэрээнүүдээс хамгийн томд тооцогдож байв. Долоон жилийн хугацаатай энэхүү төслийн хүрээнд Тийсс хог хаягдал цуглуулах, боловсруулах, дамжуулах, устгах бүх төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэх туршлага хуримтлуулжээ.

Тийссийн хогны машин

Тийсс нэг хүн ажиллуулдаг хогны машинуудыг анх ашиглаж байв

Дэлхийн экспо, Саут Банк

Экспогийн талбайд Тийсс Воткинсын ажилтнууд хаалга, цонхгүй өвөрмөц дизайныг танилцуулсан юм. Дээврийг даавуу татаж хийсэн нь 'бүхэлдээ чөлөөт урсгалыг санагдуулам' байсан бөгөөд Брисбэний цаг уурын нөхцөлд гадна болон дотор орчинд арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн.

1988

Австрали улс, Куинслэнд ба Нью Саут Уэльс муж

Дэлхийн экспо-88

Тийсс компани Брисбэнд болсон “Дэлхийн Экспо 88”-д зориулсан алдарт мембран байгууламж болон олон тооны павильонуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн Брисбэн голын өмнөд эргийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн зарим хэсгийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн байна.

Дэлхийн экспо, Саут Банк

Экспогийн талбайд Тийсс Воткинсын ажилтнууд хаалга, цонхгүй өвөрмөц дизайныг танилцуулсан юм. Дээврийг даавуу татаж хийсэн нь 'бүхэлдээ чөлөөт урсгалыг санагдуулам' байсан бөгөөд Брисбэний цаг уурын нөхцөлд гадна болон дотор орчинд арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн.

Өнөөдөр Тийсс компани Индонезид үйл ажиллагаагаа эхлүүлсний 36 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

1988

Олон улсад; Ази, Индонез

Тийсс Контракторс Индонез

Тийсс компани Индонез улсад үйл ажиллагаагаа эхлүүлэв. Тийсс болон ПиТи Минтекиндо Утама Инто хамтарсан компаниар дамжуулан Калимантан аралд уул уурхайн үйлчилгээ үзүүлэх хэд хэдэн гэрээ байгуулсны зэрэгцээ Индонезид Лэйтон Группийн явуулах бүхий л үйл ажиллагааг түүчээлэн гүйцэтгэх болов.

Өнөөдөр Тийсс компани Индонезид үйл ажиллагаагаа эхлүүлсний 36 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

Сидней боомтын туннелийн төсөл

Сидней боомтын туннелийг барих нь компанийн хувьд гайхалтай төсөл байсан бөгөөд өнөөг хүртэл үлдээсэн нэгэн өв болдог

1988

Австрали

Сидней боомтын туннель

Тийсс компани Австралийн анхны усан доорх автозамын туннель хоолойг байгуулснаар инженерийн барилга байгууламжийн чиглэлээр тэргүүлэгч групп болсноо харуулав.

Сидней боомтын туннелийн төсөл

Сидней боомтын туннелийг барих нь компанийн хувьд гайхалтай төсөл байсан бөгөөд өнөөг хүртэл үлдээсэн нэгэн өв болдог

Өрнест Хенри зэс, алтны уурхай

Куинслэндийн Клонкуррийгийн дэргэд оршдог (1996–97 он)

1989

Баруун Австрали

Гранни Смит алтны уурхай

Тийссийн процессын инженерчлэлийн нэгж уул уурхайн хэд хэдэн төсөл хэрэгжүүлсний дотор Гранни Смит алтны уурхайд чулуулаг бутлах тээрэм суурилуулав.

Өрнест Хенри зэс, алтны уурхай

Куинслэндийн Клонкуррийгийн дэргэд оршдог (1996–97 он)

1990-ээд он

Тийссийн хувьд 1990-ээд он өргөжин тэлэлт, инноваци, стратегийн түншлэлийн үе байсан төдийгүй 21-р зуунд бидний амжилтыг үргэлжлүүлэх эхлэлийг тавьсан үе байв.

Бөрлэйх уулын замын ажил

1930-аад оны дундаас сүүл хүртэл тус цаг үедээ томд тооцогдох тракторууд ашиглаж байв

1990

Австрали улс, Викториа муж

Баруун тойрог зам

Тийсс Контракторс иргэний барилгын салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, олон километр зам, гүүр, томоохон дэд бүтцийн байгууламжуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсний дотор Викториа мужийн Баруун тойрог замыг барьж байгуулсан юм. Гурван эгнээтэй, дундаа тусгаарлагчтай хоёр урсгал бүхий энэхүү хурдны зам нь дахин боловсруулсан бетоноор суурийг нь тавьсан, Австрали дахь анхны томоохон хурдны зам болсон юм.

Бөрлэйх уулын замын ажил

1930-аад оны дундаас сүүл хүртэл тус цаг үедээ томд тооцогдох тракторууд ашиглаж байв

Литтл Мэнли Пойнт

НСУ-ийн Литтл Мэнли Пойнт дахь нөхөн сэргээлтийн ажил нь байгаль орчны үйлчилгээгээр амжилттай ажиллах эхлэл болсон юм (1991 он)

1990

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Литтл Мэнли Пойнт

Тийсс Контракторс компани Литтл Мэнли Пойнтийн шатдаг хийн үйлдвэрийн талбайг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус талбайг нийтийн эзэмшлийн, аюулгүй газар болгосон юм.

Литтл Мэнли Пойнт

НСУ-ийн Литтл Мэнли Пойнт дахь нөхөн сэргээлтийн ажил нь байгаль орчны үйлчилгээгээр амжилттай ажиллах эхлэл болсон юм (1991 он)

RTL багийн гишүүд (2023 он)

1991

Австрали улс, Викториа муж

RTL компани байгуулагдав

Австрали улсын Викториа мужийн Латроб хөндий дэх цахилгааны томоохон үүсгүүрүүдэд хүнд даацын машин техникээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах зорилгоор Роше Майнинг, Тийсс, Линфокс компаниудын хамтарч RTL компанийг байгуулсан.

RTL багийн гишүүд (2023 он)

Нью Саут Уэльс мужийн Порт Кэмбла боловсруулах үйлдвэр (2007 он)

1991

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Би Эйч Пи Порт Кэмбла

Тийсс Сервисез компани Нью Саут Уэльс мужид Би Эйч Пи компанийн захиалгаар, Кэмбла боомтын гангийн үйлдвэрийн хаягдал ус дахин боловсруулах байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав.

Нью Саут Уэльс мужийн Порт Кэмбла боловсруулах үйлдвэр (2007 он)

Жүнийгийн засан хүмүүжүүлэх төв, Австралийн нийслэл (1993 он)

1991

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Жүнийгийн засан хүмүүжүүлэх төв

Тийсс болон Австралэйжн Коррекшнл Менежмент компаниуд хамтран Австралэйжн Коррекшнл Сервисез консорциумыг байгуулж, Жүнийгийн засан хүмүүжүүлэх төвийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтыг хариуцан ажиллав. Тус засан хүмүүжүүлэх төвийн хувьд хувийн хэвшлийн байгууллага зураг төслийг нь гаргаж, барьж байгуулан, ашиглалтыг хариуцан гүйцэтгэсэн, Австралийн анхны засан хүмүүжүүлэх төвийн байгууламж болсон юм.

Жүнийгийн засан хүмүүжүүлэх төв, Австралийн нийслэл (1993 он)

Доозвилл суваг

Баруун Австралид Доозвилл сувгийг нээсэн нь баруун бүсэд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудын нэг байсан (1993 он)

1991

Баруун Австрали

Доозвилл суваг

Баруун Австралид байрлах энэхүү төслийн ажлын гэрээг байгуулснаар Тийсс уламжлалт гэрээнүүдээс гадна бүтээн байгуулагч, төсөл санаачлагч, санхүүжүүлэгч/зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг болж эхлэв.

Доозвилл суваг

Баруун Австралид Доозвилл сувгийг нээсэн нь баруун бүсэд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудын нэг байсан (1993 он)

Индонезийн ажилтнууд Баликпапаны сургалт, хөгжлийн төвд Австрали стандартын техник, мэргэжлийн боловсролын сургалталд хамрагдаж байна

1992

Ази, Индонез

Баликпапаны сургалт, хөгжлийн төв

Индонезийн Зүүн Калимантан мужид орон нутгийн мэргэжлийн ажилчдын хомсдлыг арилгах зорилгоор Баликпапан сургалт, хөгжлийн төв байгуулав. Өдгөө тус төв Индонезийн хамгийн том мэргэжлийн сургалтын төвүүдийн нэг болж, орон нутгийн ажилчдад Австрали стандартын техник, мэргэжлийн боловсролыг олгож байна.

Индонезийн ажилтнууд Баликпапаны сургалт, хөгжлийн төвд Австрали стандартын техник, мэргэжлийн боловсролын сургалталд хамрагдаж байна

Каллен булангийн усан онгоцны зогсоол

Каллен булангийн усан онгоцны зогсоол нь Дарвинд гүйцэтгэсэн маш өндөр түвшний ажил байсан (1993 он)

1992

Австрали улс, Хойд муж

Каллен булангийн усан онгоцны зогсоол

Австралийн Хойд Нутаг дэвсгэрт байрлах нэр хүндтэй усан зогсоол болон орон сууцны бүтээн байгуулалт болох Каллен булангийн иргэний барилгын ажилд Тийсс Конракторс компани менежментийн үйлчилгээ үзүүлэв.

Каллен булангийн усан онгоцны зогсоол

Каллен булангийн усан онгоцны зогсоол нь Дарвинд гүйцэтгэсэн маш өндөр түвшний ажил байсан (1993 он)

Маунт Иса дахь Жулиус далан

1993

Австрали улс, Викториа муж

Мельбурн хотын ус сувгийн системийн засвар үйлчилгээний ажил

Тийсс Сервисез компани Мельбурн Уотер болон Саут Ийст Уотер ус хангамжийн компаниудтай удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэхүү хоёр гэрээг 1996 онд дахин сунгаж, үүний хүрээнд хамгийн сүүлийн үеийн GPS болон мэдээлэл шууд дамжуулах технологи суурилуулсан шинэ техниктэй болсон юм.

Маунт Иса дахь Жулиус далан

Таунсвилл эмнэлгийн дахин төлөвлөлт

Хойд талын блокын 1 ба 2-р шат, Таунсвилл хот, Куинслэнд муж (2012 он)

1994

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Уэльсийн хунтайжийн нэрэмжит эмнэлэг

Тийсс компани эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтад хүчээ сорьж, яаралтай тусламжийн төвийн зургаан давхар барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулснаар суурийн хоёр давхартаа автомашины зогсоол, бусад дөрвөн давхартаа яаралтай тусламжийн тасгууд бүхий томоохон эмнэлгийг барьж байгуулав.

Таунсвилл эмнэлгийн дахин төлөвлөлт

Хойд талын блокын 1 ба 2-р шат, Таунсвилл хот, Куинслэнд муж (2012 он)

Маунт Оуэн нүүрсний уурхай (2013 он)

1994

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Уул уурхайн түншлэлийн анхны гэрээ

Масвэллбрүүкээс холгүй орших Маунт Оуэн нүүрсний уурхайд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь Тийссийн хувьд 50 гаруй жилийн өмнө энэ салбарт байгуулсан анхны түншлэлийн гэрээ байлаа. Энэхүү гэрээнд боловсруулах үйлдвэр болон уурхайн дэд бүтцийн бүхий л байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлууд багтжээ. Үүний дараа Нью Саут Уэльс мужийн Хантерын хөндийд орших тус уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан нь 29 жил буюу 2022 он хүртэл хүртэл үргэлжлэв.

Маунт Оуэн нүүрсний уурхай (2013 он)

Буртон нүүрсний уурхай

Буртон төсөл эхлэхэд Тийссийн уул уурхайн хэлтсийн үндсэн ажилтны тоо 25 болж, ажиллах хүчний тоо ойролцоогоор 100 хүртлээ нэмэгдсэн. Өдгөө эдгээр тоонууд хэд дахин үржигдсэн байна.

1995

Австрали улс, Куинслэнд муж

Буртон нүүрсний уурхай

Куинслэнд мужийн Боуэны сав газарт орших Бүртон нүүрсний уурхайн зураг төсөл, бүтээн байгуулалт, ашиглалтыг хамарсан иж бүрэн үйлчилгээний шийдлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Буртон нүүрсний уурхай

Буртон төсөл эхлэхэд Тийссийн уул уурхайн хэлтсийн үндсэн ажилтны тоо 25 болж, ажиллах хүчний тоо ойролцоогоор 100 хүртлээ нэмэгдсэн. Өдгөө эдгээр тоонууд хэд дахин үржигдсэн байна.

Доосон Саут уурхай (2016 он)

1995

Австрали улс, Куинслэнд муж

Ньюландс нүүрсний уурхай

Тийсс компани тус төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх анхны гэрээт компани болов.

Доосон Саут уурхай (2016 он)

Перт дахь Тийссийн оффис (2017 он)

1995

Австрали улс, Викториа муж

Усзүйн салбар бизнес

Викториа мужийн Хөдөө орон нутгийн ус хангамжийн корпорацийн Усзүйн үйлчилгээний группийг худалдан авав.

Перт дахь Тийссийн оффис (2017 он)

Өмнөд Австралийн Маралинга нөхөн сэргээлтийн төсөл (2000 он)

1996

Зүүн Австрали

Маралинга нөхөн сэргээлтийн төсөл

"Thiess Environmental Sevices" компани Өмнөд Австрали дах Маралинга цөмийн туршилтын талбайн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав. Хөрсний малталт хийж, цацраг идэвхт бохирдол бүхий материалыг булах ажлыг хамарсан тус төсөл нь цар хүрээ, нарийн төвөгтэй байдлаараа Австралид урьд өмнө огт хийгдэж байгаагүй ажил байв. Энэхүү төслийн баг байгаль орчны шилдэг туршлага хэрэгжүүлсэн гэж үнэлэгдэн Викториа мужийн Юнайтед Энержи компанийн хамтаар Үндэсний газар шорооны ажлын шилдэг гүйцэтгэгчийн шагналыг 2 удаа хүртжээ.

Өмнөд Австралийн Маралинга нөхөн сэргээлтийн төсөл (2000 он)

Коллинсвилл нүүрсний уурхай

Коллинсвиллийн уурхайг 17 жилийн туршид чимсэн томоохон автосамосвалуудын нэг

1996

Австрали улс, Куинслэнд муж

Коллинсвилл нүүрсний уурхай

Тийсс компани үйл ажиллагаа нь тогтворжсон уурхайг, эзэмшигч компанийн өмнөөс ажиллуулах гэрээ байгуулсан анхны гэрээт гүйцэтгэгч болсон. Тус ил уурхай нь Куинслэндийн Боуэны сав газарт байрладаг.

Коллинсвилл нүүрсний уурхай

Коллинсвиллийн уурхайг 17 жилийн туршид чимсэн томоохон автосамосвалуудын нэг

Викториа мужийн Мүүндарра далангийн байгуулалт (1958 он)

1996

Зүүн Австрали

Олимпик Дам уурхайн өргөтгөлийн төсөл

Тийсс компани дэлхийн хамгийн том зэс, уран, алт, мөнгөний хүдрийн биетүүд агуулсан Олимпик Дам уурхайн гүний өргөтгөлийн төслийн үндсэн гэрээт гүйцэтгэгчээр сонгогдов. Тус өргөтгөлийн ажил нь Австрали улсдаа хамгийн том, нарийн төвөгтэйд тооцогдох төслүүдийн нэг юм.

Викториа мужийн Мүүндарра далангийн байгуулалт (1958 он)

Хөүмбуш нөхөн сэргээлтийн төсөл

2000 оны Олимп болох хүртэлх хугацаанд Хөүмбуш сайтыг нөхөн сэргээх нь хүнд боловч маш амжилттай болсон төсөл юм

1996

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Сиднейн олимпын наадмын талбайн нөхөн сэргээлт ба Хөүмбуш Бэйн үзэсгэлэнгийн танхим

"Thiess Environmental Services" нь Хөүмбуш Бэйд байрлах, 2000 оны Сиднейн Олимпын наадмын талбайд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх томоохон ажлын гүйцэтгэгчээр шалгарав. Тийсс Контракторс компани Сиднейн Олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хөүмбуш Бэйн үзэсгэлэнгийн танхимын барилгын ажлыг гүйцэтгэжээ. Энэ танхим нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байрлах хамгийн том бөмбөгөр оройтой барилга болон сүндэрлэсэн юм.

Хөүмбуш нөхөн сэргээлтийн төсөл

2000 оны Олимп болох хүртэлх хугацаанд Хөүмбуш сайтыг нөхөн сэргээх нь хүнд боловч маш амжилттай болсон төсөл юм

Индонезийн Сангатта төсөл (2013 он)

1996

Олон улсад; Индонез

Төвийн Жава цахилгаан холбоо

"Thiess Environmental Services" компани Индонезид цахилгаан холбооны анхны төслийг эхлүүлсэн.

Индонезийн Сангатта төсөл (2013 он)

Нью Саут Уэльс дахь Хөүмбуш Бэй үзэсгэлэнгийн танхим (1998 он)

1997

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Сиднейн олимпын наадмын дэд бүтцийн бүтээн байгуулалт

2000 оны Сиднейн Олимпийн наадмын бэлтгэл ажилд үргэлжлүүлэн оролцож, Хөүмбуш Бэйд автозамын барилга угсралт, тохижилт, үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэв.

Нью Саут Уэльс дахь Хөүмбуш Бэй үзэсгэлэнгийн танхим (1998 он)

Индонезийн Баламабано далан

1997

Олон улсад, Индонез, Ази

Баламбано далан

Тийсс дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт хамгийн том, нягтруулсан бетон далан болох Баламбано далан (Индонез)-ийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарав.

Индонезийн Баламабано далан

Шинэ Зеландын Матахина далан

1997

Олон улсад, Шинэ Зеланд

Матахина даланг бэхжүүлэх ажил

Шинэ Зеландын Матахина даланг сэргээн засварлаж, газар хөдлөлтөд тэсвэртэй байх стандартын шаардлагад нийцүүлэн бэхжүүлэх ажлыг Тийсс гүйцэтгэсэн. Энэхүү төслийн хүрээнд их хэмжээний газар шорооны ажил гүйцэтгэхийн зэрэгцээ, нэвчилтэд тэсвэртэй бүсийг барьж байгуулсан.

Шинэ Зеландын Матахина далан

Нью Саут Уэльс дэх Ансетт терминалын барилга (2000 он)

1998

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Сиднейн нисэх онгоцны буудлын Ансетт терминалын өргөтгөл

2000 оны Сиднейн Олимпийн наадмын үеэр ирэх зорчигчдын тоо эрс өсөхтэй холбоотой дотоодын нислэгийн Ансетт терминалыг өргөтгөх төслийн ажлыг гүйцэтгэж эхлэв.

Нью Саут Уэльс дэх Ансетт терминалын барилга (2000 он)

Зураг 1

Телко Шинэ арван эхлэхтэй зэрэгцэн, 2013 онд Силкар компанийг 100 хувь худалдан авсны дараагаас Тийсс компани цахилгаан холбооны салбарт туршлага хуримтлуулах болсон.

Зураг 2

Телко Шинэ арван эхлэхтэй зэрэгцэн, 2013 онд Силкар компанийг 100 хувь худалдан авсны дараагаас Тийсс компани цахилгаан холбооны салбарт туршлага хуримтлуулах болсон.

1999

Австрали улсын хэмжээнд

Силкар харилцаа холбооны салбар

Дэлхийд технологиор тэргүүлэгч Сиймэнс компанитай хамтарсан компани болох Силкар компанийн хувьцааны 50%-ийг Тийсс худалдан авав. Силкар нь тухайн үед Австрали улсад Телстра компанийн захиалгаар баригдах цахилгаан хангамжийн 36,000 байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээт компани байв.

Зураг 1

Телко Шинэ арван эхлэхтэй зэрэгцэн, 2013 онд Силкар компанийг 100 хувь худалдан авсны дараагаас Тийсс компани цахилгаан холбооны салбарт туршлага хуримтлуулах болсон.

Зураг 2

Телко Шинэ арван эхлэхтэй зэрэгцэн, 2013 онд Силкар компанийг 100 хувь худалдан авсны дараагаас Тийсс компани цахилгаан холбооны салбарт туршлага хуримтлуулах болсон.

Тийсс төв, Саут Банк (2013 он)

1999

Австрали улс, Куинслэнд муж

Компанийн төв оффис нүүв

Тийссийн төв оффис Арчерфилд дэх байрнаас нүүж, Брисбэн хотын “Grey Street 179, South Bank” хаягт орших шинэ байрандаа төвхнөв. Тус байрыг өнөөдөр Тийсс Төв, нийт бүс нутгийг хариуцсан төв оффис гэж нэрлэх болсон.

Тийсс төв, Саут Банк (2013 он)

Дарра дахь Тийссийн засвар үйлчилгээний төвийн агуулах, Брисбэн (2021 он)

1999

Австрали улс, Викториа муж

Малтинет хийн төсөл

Викториа мужийн Юнайтед Энержи компанитай хамтран Малтинет Хийн төслийн гэрээт ажлыг гүйцэтгэх болсноор ахуйн хийн шугам сүлжээний дэд бүтцийн салбарт шинээр хүч түрэн орж ирэх боломжийг нээж өгсөн.

Дарра дахь Тийссийн засвар үйлчилгээний төвийн агуулах, Брисбэн (2021 он)

2000-аад он

2000-аад оны туршид Тийсс компани уул уурхай, дэд бүтцийн салбарт дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалсаар ирсэн. Давсгүйжүүлэх үйлдвэр, автоматжуулалтын систем зэрэг шинэлэг санаачилгууд нь тогтвортой хөгжлийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө бид тууштай ажилладаг болохыг харуулсан.

Энэтхэг улсад Тата Стийл компанитай гэрээ байгуулав (2022 он)

2000

Нийт бүс нутаг

Тийсс ПиТиУай ЛТД

Группийн үзүүлж буй үйлчилгээний цар хүрээ өргөжсөнтэй холбоотойгоор Тийсс Контракторсын нэрийг албан ёсоор Тийсс ПиТиУай Лтд болгон өөрчлөв.

Энэтхэг улсад Тата Стийл компанитай гэрээ байгуулав (2022 он)

Сатуй нүүрсний уурхай дахь ажилтнууд (2003 он)

2000

Олон улсад, Индонез

Индонезийн Сатуй ба Сенакин уурхайн төслүүд

Тийсс компани Өмнөд Калимантаны Сатуй болон Сенакины нүүрсний уурхайд ПТ Арутмин компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулав. 2003 онд тус гэрээг сунгаж, эдгээр уурхайн ашиглалтын хугацааны туршид хамтран ажиллахаар болов.

Сатуй нүүрсний уурхай дахь ажилтнууд (2003 он)

Перт дахь Тийссийн оффис (2017 он)

2000

Австрали улс, Нью Саут Уэльс болон Куинслэнд муж

Цахилгаан холбоо

Зүүн Өмнөд Куинслэндийн бүс нутагт шилэн кабель суурилуулах ажлыг гүйцэтгэх гэрээг Телстра компанитай байгуулав. Сиймэнс Тийсс Коммюникэйшнс хамтарсан компани (STCJV)-ийг байгуулж, Телстрагийн захиалгаар Нью Саут Уэльс болон Куинслэнд мужуудад гүйцэтгэх ажлуудын тендерт шалгарав.

Перт дахь Тийссийн оффис (2017 он)

Тийссийн нөхөн сэргээлтийн талбай, Вүүп овоолго, Куинслэнд (2016 он)

2001

Олон улсад, Шинэ Зеланд

Шинэ Зеландад нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээнүүд

Нөхөн сэргээлтийн баг гадаадад гүйцэтгэх анхны ажлын гэрээг байгуулж, Шинэ Зеландын Фрүйтгрөүэрс Кэмикэл компанийн талбайн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэв.

Тийссийн нөхөн сэргээлтийн талбай, Вүүп овоолго, Куинслэнд (2016 он)

Тийссийн нөхөн сэргээлтийн талбай, Буртон уурхай, Куинслэнд муж (2016 он)

2001

Австрали улс, Куинслэнд муж

Брисбэн дэх усзүйн ажлын гэрээ

Тийссийн Усзүйн ажил гүйцэтгэх баг Брисбэн мөрний ус хэмжилзүйн ажлын гэрээг байгуулав.

Тийссийн нөхөн сэргээлтийн талбай, Буртон уурхай, Куинслэнд муж (2016 он)

Эппингээс Чэтсвүүд хүртэл

Эппингээс Чэтсвүүд хүрэх төмөр замыг анх Парраматта төмөр замын шугам гэдэг байв. Тийсс компани тус бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэсэн нь үндэсний хэмжээний 'мега төслүүд'-ийг хэрэгжүүлэхэд хүргэсэн

2002

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Эппинг- Чэтсвүүдийн төмөр замын шугам

Тийсс компани Хохтийф болон Юнайтед Групптэй хамтран Нью Саут Уэльс мужид улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжих, дэд бүтцийн хамгийн том төслүүдийн нэг болох зорчигч тээврийн төмөр замын газар доорх 12.5 км урт шугам барих ажлыг гүйцэтгэхээр болов.

Эппингээс Чэтсвүүд хүртэл

Эппингээс Чэтсвүүд хүрэх төмөр замыг анх Парраматта төмөр замын шугам гэдэг байв. Тийсс компани тус бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэсэн нь үндэсний хэмжээний 'мега төслүүд'-ийг хэрэгжүүлэхэд хүргэсэн

Пенни булангийн нөхөн сэргээлт, Хонг Конг (2005 он)

2002

Олон улсад; Ази Хятад

Пэнни булангийн нөхөн сэргээлт

Тийсс Сервисез болон Лэйтон Ази компаниуд анхны хамтарсан төслөө хэрэгжүүлж Хонконгт байгуулах Диснейн соёл амралтын хүрээлэнд диоксины нөхөн сэргээлт хийх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэв.

Пенни булангийн нөхөн сэргээлт, Хонг Конг (2005 он)

Төв Куинслэнд дэх Хэйл Крик нүүрсний уурхай (2002 он)

2002

Австрали улс, Куинслэнд муж

Тийсс Сэджмэн хамтарсан компани

Хэйл Крик өргөтгөлийн төслийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэхээр Тийсс Сэджман хамтарсан компани байгуулагдав. Тус хамтарсан компани цаашид амжилттай ажиллаж, хэд хэдэн төсөлд ажил гүйцэтгэсний дотор Англо Көүл Австралиа компанитай хамтран Доосон уурхайн өргөтгөл, Лэйк Линдсэй нүүрсний төслүүдийг хэрэгжүүлэв.

Төв Куинслэнд дэх Хэйл Крик нүүрсний уурхай (2002 он)

Нью Саут Уэльс мужийн Сидней хот дах Лэйн Көүв туннель

2003

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Лэйнн Көүв туннелийн төсөл

Энэхүү төслийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгчээр Тийсс Жон Холланд хамтарсан компани шалгарав. Тухайн үедээ энэ нь компанийн түүхэн дэх хамгийн том зураг төсөл, барилгын ажлын төсөл байсан бөгөөд автозам дэд бүтцийн чиглэлээр Тийссийн гүйцэтгэсэн анхны томоохон БАЭШ (барьж, ашиглах, эзэмшилд шилжүүлэх) төсөл болсон юм.

Нью Саут Уэльс мужийн Сидней хот дах Лэйн Көүв туннель

Рокиз Реворд уурхай, Баруун Австрали (2016 он)

2003

Баруун Австрали

Хисмелт төмөр хайлуулах үйлдвэр

Тийсс Контракторс тус үйлдвэрийн барилгын томоохон багц ажлын анхны гүйцэтгэгчээр шалгарав. Гэрээт ажлын хүрээнд ажлын талбайн бүх суурийг болон үйлдвэрлэлийн процессын хэсгүүдийг хооронд нь холбосон үндсэн шугам хоолойнуудыг барьж байгуулсан.

Рокиз Реворд уурхай, Баруун Австрали (2016 он)

Австралийн Сонхротрон барилга

Тийсс компани Мелбурн хотод өндөр технологийн Синхротрон барилгын зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн

2003

Австрали улсын хэмжээнд

Австралийн Синхротрон барилга

Тийсс Контракторс компани Австралийн анхны синхротрон цацраг ашиглах байгууламжийн зураг төслийг боловсруулж, барьж байгуулав. Энэ төрлийн байгууламж нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хөгжилд чухал ач холбогдолтой өндөр энергитэй гэрлийн эх үүсвэр болдог юм.

Австралийн Сонхротрон барилга

Тийсс компани Мелбурн хотод өндөр технологийн Синхротрон барилгын зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн

Дарвины шингэрүүлсэн байгалийн хийн сав, Хойд Нутаг (2006 он)

2003

Австрали улс, Хойд муж

Дарвины шингэрүүлсэн байгалийн хийн сав

Тийсс Процесс бизнесийн нэгж Дарвины шингэрүүлсэн байгалийн хийн савны зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарав. Энэхүү сав нь газрын гадарга дээрх шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том хэмжээтэй сав бөгөөд Австралид хэрэгжүүлсэн онцлог төслүүдийн нэг болсон юм.

Дарвины шингэрүүлсэн байгалийн хийн сав, Хойд Нутаг (2006 он)

Зураг 1

Ийстлинк төсөл, Мелбурн хот

Зураг 2

Ийстлинк төсөл, Мелбурн хот

2004

Австрали улс, Викториа муж

Ийстлинк

Тийсс Жон Холланд хамтарсан компани Мельбурн хотод шинээр баригдах Митчэм - Фрэнкстоны хурдны замын зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарав. Тус гэрээ нь Лэйтон Группийн хэмжээнд хамгийн томд тооцогдох гэрээ байсан.

Зураг 1

Ийстлинк төсөл, Мелбурн хот

Зураг 2

Ийстлинк төсөл, Мелбурн хот

Бүсийн хурдан галт тэрэгний шугамын төсөл (2005 он)

2004

Австрали улс, Викториа муж

Бүсийн хурдан галт тэрэгний шугамын төсөл

Тийсс Юнайтед Групптэй хамтарсан компани байгуулж, Викториа мужийн тээврийн салбарын түүхэн дэх төмөр замын хамгийн том өргөтгөл болох бүсийн хурдан галт тэрэгний төмөр замын зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэхээр болов.

Бүсийн хурдан галт тэрэгний шугамын төсөл (2005 он)

Брисбэн дэх оффис, Саут Банк (2022 он)

2004

Австрали улсын хэмжээнд

Сийменс Тийсс Коммюникэйшнс хамтарсан компани

СТК Жэй Ви буюу Сийменс Тийсс Коммюникэйшнс хамтарсан компани Австралийн таван мужид Телстрагийн гэрээт ажлыг гүйцэтгэхээр болов.

Брисбэн дэх оффис, Саут Банк (2022 он)

Куинслэндэд гүйцэтгэж буй цахилгааны шугам сүлжээний ажил

2004

Австрали улс, Куинслэнд муж

Куинслэндийн цахилгаан шугам сүлжээний гэрээ

Эргон Энержи компанийн захиалгаар, Куинслэнд мужийн төв болон алс хойд нутаг дэвсгэрт цахилгаан шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав.

Куинслэндэд гүйцэтгэж буй цахилгааны шугам сүлжээний ажил

Брисбэн оффис, Саут Банк (2022 он)

2005

Австрали улсын хэмжээнд

Силкар ба ЭсТиСи Жэй Ви

ЭсТиСи Жэй Ви, Силкар компаниуд Силкар Коммюникэйшнс компанийг байгуулав.

Брисбэн оффис, Саут Банк (2022 он)

Зураг 1

Проминент Хилл, Өмнөд Австрали (2010 он)

Зураг 2

Проминент Хилл, Өмнөд Австрали (2010 он)

2005

Австрали, Өмнөд

Проминент Хилл гэрээ

Тийсс компани Өмнөд Австрали дахь Проминент Хилл уурхайд 800 сая долларын уул уурхайн гэрээ байгуулав.

Зураг 1

Проминент Хилл, Өмнөд Австрали (2010 он)

Зураг 2

Проминент Хилл, Өмнөд Австрали (2010 он)

Тийссийн нөхөн сэргээлтийн талбай, Лэйк Вермонт, Куинслэнд (2021 он)

2005

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Нөхөн сэргээлтийн хамгийн том гэрээ

Тийсс Сервисэс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа хамгийн том нөхөн сэргээлтийн гэрээг эхлүүлэв. Rhodes нөхөн сэргээлт буюу Сиднейн баруун хэсэгт хоёр талбайд бохирдсон хөрс цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Тийссийн нөхөн сэргээлтийн талбай, Лэйк Вермонт, Куинслэнд (2021 он)

Спрингфилд төв буудал

TrackStar эвслийн нэгэн хэсэг, Куинслэнд (2013 он)

2006

Австрали улс, Куинслэнд муж

Тракстар эвсэл

Тийсс Контракторс, Куинслэнд Рэйл, Юнайтед Групп, Коннелл Вагнер, Монселл компаниуд хамтран энэхүү цоо шинэ хөтөлбөрийг гүйцэтгэх эвслийг байгуулав. Тус эвслийн хэрэгжүүлсэн эхний төслүүдэд Куинслэндийн Хойд эргийн төмөр замын шугам, Биэрбөррүм-Лэндсборрогийн хэсгийн давхар шугам, Гөүлд Көүст шугамын Робинагаас Варсити Лэйк хүртэлх өргөтгөлийн шугам, Коринда-Даррагийн гурав дах шугамын барилгын ажил орно.

Спрингфилд төв буудал

TrackStar эвслийн нэгэн хэсэг, Куинслэнд (2013 он)

Бундамба дэвшилтэт ус цэвэрлэх байгууламж

Тус багийнхан 2007 оны 8 сард анхны усыг амжилттай цэвэршүүлж гарган авсан нь төлөвлөж байснаас ч хурдан хугацаанд гүйцэтгэсэн ажил байв

2006

Австрали улс, Куинслэнд муж

Бундамба ус цэвэршүүлэх байгууламж

Тийсс Контракторс, Блэк энд Вийч компани болон Дэд бүтцийн яамтай хамтран тус дэвшилтэт байгууламжийн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Энэхүү байгууламж нь Куинслэнд мужийн зүүн өмнөд бүс нутгийг усны шинэ эх үүсвэрээр хангах, Баруун корридорын дахин цэвэршүүлсэн ус хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Бундамба дэвшилтэт ус цэвэрлэх байгууламж

Тус багийнхан 2007 оны 8 сард анхны усыг амжилттай цэвэршүүлж гарган авсан нь төлөвлөж байснаас ч хурдан хугацаанд гүйцэтгэсэн ажил байв

Өмнөд Австралийн Проминент Хилл уурхай (2010 он)

2007

Өмнөд Австрали

Өмнөд чиглэлийн замын өргөтгөл / АНЗАК хурдны зам

Tийсс Лийд хамтарсан компани Аделэйд хотын хамгийн их ачаалалтай, тээврийн гол зам болох Өмнөд чиглэлийн болон АНЗАК хурдны замын ажлыг гүйцэтгэж эхлэв.

Өмнөд Австралийн Проминент Хилл уурхай (2010 он)

Куинслэнд мужийн Маунт Плийзэнт уурхай (2021 он)

2007

Австрали улс, Викториа муж

Налуу өрөмдлөг

Тийсс нь Дриллэвэй, Саут Вэст Энержи, Чамп Констракшнс компаниудыг өөртөө нэгтгэснээр Викториа мужид налуу өрөмдлөгийн чиглэлээр тэргүүлэн ажиллах чадавхаа бэхжүүлэв.

Куинслэнд мужийн Маунт Плийзэнт уурхай (2021 он)

Шинэ Зеланд дахь Метроуотэр төслийн баг

Энэ төслийн гэрээ нь 2007-оос 2012 он хүртэл үргэлжилсэн

2007

Олон улсад; Шинэ Зеланд

Метроуотэр гэрээ, Шинэ Зеланд

Тийсс Сервисэс бүрэлдэхүүнд нь байдаг Хамтралын хүрээнд Шинэ Зеланд дахь Метроуотэр ус хангамжийн сүлжээнд ажиллах, засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулав.

Шинэ Зеланд дахь Метроуотэр төслийн баг

Энэ төслийн гэрээ нь 2007-оос 2012 он хүртэл үргэлжилсэн

Туннель барих

Тийсс үндэсний хэмжээний анхны ‘мега-төсөл’ болох Цаст уулын усан цахилгаан станцын хөтөлбөр дээр ажиллаж туннель барих туршлага хуримтлуулсан. 2000-аад онд компани Лэйн Көүв туннель зэрэг илүү том цар хүрээ, нарийн төвөгтэй ажиллагаа бүхий төслүүдийг хэрэгжүүлсэн.

2007

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Лэйн Кове туннелийг хугацаанаас нь өмнө нээлээ

Энэхүү төсөлд М2 хурдны замыг Сидней хотын Гор Хилл хурдны замтай холбох 3.6 км урт хос хонгил, мөн 3.5 км урт гүүрийн барилгын ажил, замын шинэчлэлийн ажил багтсан. Уг хонгилыг 2007 оны 3-р сарын 25-нд буюу төлөвлөсөн хүлээлгэн өгөх хугацаанаас долоон долоо хоногийн өмнө ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээсэн.

Туннель барих

Тийсс үндэсний хэмжээний анхны ‘мега-төсөл’ болох Цаст уулын усан цахилгаан станцын хөтөлбөр дээр ажиллаж туннель барих туршлага хуримтлуулсан. 2000-аад онд компани Лэйн Көүв туннель зэрэг илүү том цар хүрээ, нарийн төвөгтэй ажиллагаа бүхий төслүүдийг хэрэгжүүлсэн.

Хатан хааны нэрэмжит хойд эргийн эмнэлэг

2008

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Хатан хааны нэрэмжит, хойд эргийн эмнэлэг

Тийсс Контракторс компани Инфрашоор консерциумд нэгдэж, хатан хааны нэрэмжит, хойд эргийн эмнэлгийг шинэчлэн барих төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр шалгарав. Тус төсөл нь Нью Саут Уэльс мужийн Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлсэн энэ төрлийн хамгийн том төсөл байв. Түүнчлэн Тийсс Сервисез энэхүү байгууламжийн засвар үйлчилгээний ажлыг 29 жилийн хугацаанд гүйцэтгэх гэрээг байгуулсан нь төслийн иж бүрэн шийдлийг хэрэгжүүлэх Тийссийн чадавхийг илтгэн харуулсан.

Хатан хааны нэрэмжит хойд эргийн эмнэлэг

Индонезийн Баликпапан (2018 он)

2008

Олон улсад; Энэтхэг

Тийсс Энэтхэгт

Тийсс компани Читарпур нүүрсний уурхайг байгуулах, олборлолтын үйлчилгээ үзүүлэх гэрээт гүйцэтгэгчээр шалгарч, Энэтхэг улсад явуулах үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Индонезийн Баликпапан (2018 он)

Брисбэн хот, Куинслэнд муж

2008

Австрали улс, Куинслэнд муж

Нисэх онгоцны буудлын замууд

Тийсс Жон Холланд хамтарсан компани Австралийн тээврийн хамгийн том замын сүлжээг байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарав. Үүнд Брисбэний нисэх онгоцны буудал хүртэлх төлбөртэй зам (нийт 6.7 км урт, үүнд 5.25 км туннелийн ажил багтана), Хойд чиглэлийн автобусны зам (Виндзороос Кедрон хүртэл), Нисэх онгоцны буудлын аюулгүйн тойргийн өргөтгөлийн ажил багтана.

Брисбэн хот, Куинслэнд муж

Нью Саут Уэльс мужийн Маунт Артур нүүрсний уурхай (2018 он)

2008

Австрали

Бүсийн шилэн кабелийн шугам

Тийссийн цахилгаан холбооны баг Телстрагийн захиалгаар бүсийн хэмжээнд шилэн кабелийн сүлжээг суурилуулах гэрээт ажлыг гүйцэтгэхээр болов.

Нью Саут Уэльс мужийн Маунт Артур нүүрсний уурхай (2018 он)

Ухаа Худаг нүүрсний уурхайн багийн гишүүд (2014 он)

2008

Олон улсад; Монгол улс

Монголын Ухаа Худаг нүүрсний уурхай

Лэйтон Ази компани 2008 онд Ухаа Худаг нүүрсний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулав. Тус уурхай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 600 км алслагдмал зайд оршдог тул автосамосвалуудыг БНХАУ-ын хилийн боомт хотод угсарч, гурван өдөр хагасын хугацаанд говь нутгаар дамжуулан жолоодон уурхайн сайтад авчирсан. Энэхүү төсөл болон Лэйтон Холдингс компанийн хэрэгжүүлж байсан уул уурхайн бусад төслийг 2014 онд Лэйтон Холдингсоор хянуулж, Тийсс компанид бүхэлд нь шилжүүлсэн.

Ухаа Худаг нүүрсний уурхайн багийн гишүүд (2014 он)

Буулгах

Блэйр Этол төслийн талбайд Ник Вуцелик тэсэлгээний бодис барьж байгаа нь

2009

Олон улсад; Дундад Ази, Арабын Нэгдсэн Эмират Улс

Тийсс сервисез Ойрхи дорнодод

Ойрхи Дорнодод үйл ажиллагаа явуулж байгаа Тийсс Сервисезийн баг Абу Дабигийн Хог хаягдлын менежментийн төвтэй хамтран ажиллах 15 жилийн концессийн гэрээнд гарын үсэг зурж, Абу Дабигийн барилга угсралт, барилгын нуралтаас үүсэх хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхээр болов.

Буулгах

Блэйр Этол төслийн талбайд Ник Вуцелик тэсэлгээний бодис барьж байгаа нь

Сатуй нүүрсний уурхай (2018 он)

2009

Олон улсад; Ази, Индонез

Арутмин компанийн уурхайн өргөтгөл

Пи Ти Арутмин Индонез компанийн захиалгаар, Өмнөд Калимантан дах Сатуй болон Сенакин нүүрсний уурхайнуудад Тийсс Индонезийн гүйцэтгэж байгаа олборлолтын ажлын гэрээг сунгаж, нийт 1.52 тэрбум ам.долларын ажил гүйцэтгүүлэхээр болов.

Сатуй нүүрсний уурхай (2018 он)

M80 Ring Road Upgrade

Викториа мужийн Мельбурн хотод M80 Тойрог замыг барих ажил (2012 он)

2009

Австрали улс, Нью Саут Уэльс муж

M80 тойрог зам

Тийсс Контракторс зураг төслийн ажлын түнш Парсонс Бринкерхофф, Хайдер Консалтинг компаниудтай эвсэл байгуулж, М80 тойрог замыг барих 2.25 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлын хүрээнд Тулла Сидней чиглэлийн томоохон хэсгийн зам барилгын ажлыг гүйцэтгэхээр болов.

M80 Ring Road Upgrade

Викториа мужийн Мельбурн хотод M80 Тойрог замыг барих ажил (2012 он)

Викториа мужийн ус цэвэршүүлэх төсөл

Викториа мужийн ус цэвэршүүлэх төсөлд Австралийн хамгийн том бөгөөд дэлхийн хамгийн ногоон төслүүдийн нэгт тооцогдох ус цэвэршүүлэх үйлдвэр багтдаг

2009

Австрали улс, Викториа муж

Викториа мужийн ус цэвэршүүлэх төсөл

Тийсс Дегремонт хамтарсан компани дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байрлах хамгийн том, урвуу осмосын аргаар ус давсгүйжүүлэх үйлдвэрийн зураг төслийг боловсруулах, барьж байгуулах ажлын гүйцэтгэгчээр шалгарав. Төсөл хэрэгжих 30 жилийн хугацаанд Тийсс компани тус үйлдвэрийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллана.

Викториа мужийн ус цэвэршүүлэх төсөл

Викториа мужийн ус цэвэршүүлэх төсөлд Австралийн хамгийн том бөгөөд дэлхийн хамгийн ногоон төслүүдийн нэгт тооцогдох ус цэвэршүүлэх үйлдвэр багтдаг

Хантер голын нөхөн сэргээлт

Тус төсөл хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэн, тухайлбал Австрали дахь НҮБ-ын холбооноос зохион байгуулдаг "2011 оны Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр"-т зориулсан шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр "Байгаль орчны шилдэг дадлыг хэвшүүлсэн хөтөлбөр" шагнал хүртсэн

2009

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Хантер голын нөхөн сэргээлт

Би Эйч Пи Биллитоны хэрэгжүүлэх, Хантер голын нөхөн сэргээлтийн төслийн эхний шатны ажлуудын гүйцэтгэгчээр шалгарав. Энэ нь Австралид урьд өмнө хэрэгжиж байсан энэ төрлийн төслүүдээс хамгийн том, мөн хамгийн их зохицуулалттай нөхөн сэргээлтийн төсөл юм.

Хантер голын нөхөн сэргээлт

Тус төсөл хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэн, тухайлбал Австрали дахь НҮБ-ын холбооноос зохион байгуулдаг "2011 оны Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр"-т зориулсан шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр "Байгаль орчны шилдэг дадлыг хэвшүүлсэн хөтөлбөр" шагнал хүртсэн

Рөүборн ахлах сургуулийн сурагчид Баруун Австралийн Пилбара бүс дэх Соломон уурхайд автомат удирдлагатай автосамосвалын тэвшинд үндэсний хээ зурав (2017 он)

2009

Баруун Австрали

Барроу арлын тосгон

Тийсс Контракторс компанийн хамтарсан компани Баруун Австрали дахь Барроу аралд барилгын тосгон барьж байгуулах 500 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав.

Рөүборн ахлах сургуулийн сурагчид Баруун Австралийн Пилбара бүс дэх Соломон уурхайд автомат удирдлагатай автосамосвалын тэвшинд үндэсний хээ зурав (2017 он)

2010-аад он

2010-аад оны үед Тийсс компани автоматжуулалтын системийг нэвтрүүлж, бүс нутгуудад өргөжин тэлж, олон талт байдлыг хөгжүүлэх замаар инновациар тэргүүлж эхэлсэн. Томоохон төслүүдийг хэрэгжүүлж мэргэжлийн ур чадваруудаа нотлон харуулсан бол гэрээний сунгалтууд нь үйл ажиллагааны шилдэг гүйцэтгэл, захиалагчдын бидэнд итгэх итгэлийн илрэл байв.

Байгаль орчинд ээлтэй барилга угсралт

Сайт дахь барилгын ажлыг багасгах, тус ажлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор Хантер хурдны замын төсөлд угсармал бетон хийц ашиглав

2010

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Хантер хурдны зам

Тийсс Контракторс компани Парсонс Бринкерхофф болон Хайдер Консалтинг компаниудтай хамтран Нью Саут Уэльс мужийн Хантерын хурдны замын (1.7 тэрбум долларын өртөг бүхий төсөл) зүүн хэсгийн ажлыг гүйцэтгэхээр болов.

Байгаль орчинд ээлтэй барилга угсралт

Сайт дахь барилгын ажлыг багасгах, тус ажлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор Хантер хурдны замын төсөлд угсармал бетон хийц ашиглав

Өмнөд Калимантан дахь Сатуй нүүрсний уурхай (2011 он)

2010

Олон улсад; Ази, Энэтхэг

Пакри Барвади нүүрсний уурхай

Тийсс Майнекс хамтарсан компани Энэтхэгийн Жарканд мужийн Пакри Барвади нүүрсний уурхайг байгуулах, олборлолтын ажлыг гүйцэтгэх 27 жилийн хугацаатай гэрээ байгуулав.

Өмнөд Калимантан дахь Сатуй нүүрсний уурхай (2011 он)

Хайфер Крикийн авто замд гүн зүсэлт хийж хүрч чадсан хэсгээ бахархалтайгаар харуулан зогсох Берт Тийсс (1940 он)

2010

Нийт бүс нутаг

Берт Тийссийн дурсгалыг хүндэтгэв

Компанийг үндэслэн байгуулагчдын нэг ноён Берт Тийсс 2010 оны 12-р сард өөд болжээ. Тэрээр 1934 онд компанийг анх үндэслэн байгуулсан алсын хараатай, домогт ах дүү таван Тийссээс үлдсэн нэг нь байсан юм.

Хайфер Крикийн авто замд гүн зүсэлт хийж хүрч чадсан хэсгээ бахархалтайгаар харуулан зогсох Берт Тийсс (1940 он)

Дарра дахь Тийссийн засварын төвийн агуулах, Брисбэн (2021 он)

2010

Австрали улс, Викториа муж

Усзүйн хэмжилтийн ажлын шинэ гэрээнүүд

Усзүйн салбар бизнесийн баг Тогтвортой хөгжил, байгаль орчны яамны захиалгаар гүйцэтгэх хоёр шинэ ажлын гэрээ байгуулсан бөгөөд тус яам өдгөө 40,000 гаруй жилийн нөөцийн хяналтын мэдээллийн санг хадгалж байгаа юм.

Дарра дахь Тийссийн засварын төвийн агуулах, Брисбэн (2021 он)

Ант Хилл уурхай, Куинслэнд (2022 он)

2011

Австрали улс, Куинслэнд ба Нью Саут Уэльс муж

Австралийн Зүүн эрэгт ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгуулав

Бүртон нүүрсний уурхайн олборлолтын үйл ажиллагааг өргөтгөх, 6 жилийн хугацаанд хэрэгжих, 1.3 тэрбум долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав. Нью Саут Уэльс мужийн Вилпинжонг нүүрсний уурхайн олборлолтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх 222 сая долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав. Ингэснээр уурхайн эзэмшигч Пийбоди Энержи Австралиа (Вилпинжонг Көүл ПиТиВай Лтд") компанитай байгуулсан гэрээг 2013 оны 3-р сарын 31 хүртэл 15 сарын хугацаагаар сунгасан юм.

Ант Хилл уурхай, Куинслэнд (2022 он)

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2022 он)

2011

Австрали

Уугуул иргэдэд зориулсан "Хамгаалалтын дуулгатай уугуул эмэгтэйчүүд" хөтөлбөрөөр Тийсс компани шагнал хүртэв

Тийссийн хэрэгжүүлсэн "Хамгаалалтын дуулгатай уугуул эмэгтэйчүүд" эмэгтэй уурхайчдыг бэлтгэж ажлын байраар хангах шинэлэг хөтөлбөрийг Куинслэндийн Эрдэс баялгийн зөвлөлөөс үнэлж, "Компанийн Шилдэг Санаачилга" шагнал олгов.

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2022 он)

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2012 он)

2011

Австрали улс, Куинслэнд муж

Лэйк Вермонт төслийн түүхэн гэрээ байгууллаа

Тийсс урьд өмнө байгуулж байсан гэрээнүүдээс хамгийн том нь болох, 2.3 тэрбум долларын үнийн дүнтэй, олборлолтын үйл ажиллагааг өргөжүүлэх гэрээ байгуулж Лэйк Вермонт нүүрсний уурхайд үргэлжлүүлэн ажиллахаар болов. Шинэ гэрээний дагуу одоогийн үйл ажиллагааг өргөжүүлж, олборлолтын хэмжээг жилд 4 сая тонноос 8 сая тонн болгож нэмэгдүүлэх юм.

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2012 он)

Дээрээс харуулсан зураг

Өмнөд Австралийн Проминент Хилл зэс, алтны уурхайг зүүн талаас харуулсан зураг

2011

Зүүн Австрали

Проминент Хилл төслийн гэрээг сунгалаа

Ооз Минералз компани Өмнөд Австрали дах өөрийн эзэмшлийн Проминент Хилл зэс, алтны уурхайн олборлолтын үйл ажиллагааг өргөжүүлэх зургаан жилийн хугацаатай, 1 тэрбум долларын үнийн дүн бүхий ажлыг Тийссээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулав.

Дээрээс харуулсан зураг

Өмнөд Австралийн Проминент Хилл зэс, алтны уурхайг зүүн талаас харуулсан зураг

Тийссийн ажилтан Баликпапанд ажлаа гүйцэтгэж байгаа нь (2018 он)

2011

Олон улсад; Ази, Индонез

Индонезид хоёр шинэ ажлын гэрээ байгууллаа

Тийсс нь Би Эйч Пи Биллитон болон Адаро Энержи компаниудын хамтарсан Пи Ти Лахай Көүл (ИндоМет Көүл) компанийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэх 18 сарын хугацаатай гэрээ байгуулав. Энэ нь ИндоМет Көүлийн эзэмшдэг коксжих нүүрсний томоохон орд газарт бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх анхны гэрээ юм. Индонез дэх баг Барито Пасифик Группийн бүрэлдэхүүнд багтдаг ПТ Тамтама Перкаса компанийн захиалгаар коксжих нүүрсний олборлолтын ажил гүйцэтгэх 393 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулав.

Тийссийн ажилтан Баликпапанд ажлаа гүйцэтгэж байгаа нь (2018 он)

Автоматжуулсан өрмийн машин

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2021 он)

2012

Баруун Австрали

Автоматжуулалтын анхны ажлын гэрээ

Тийсс компани Баруун Австрали дахь Фортэскьюү компанийн Соломон уурхайд автоматжуулсан тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

Автоматжуулсан өрмийн машин

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2021 он)

Куинслэнд мужийн Кавал Ридж уурхай (2018 он)

2012

Австрали улс, Куинслэнд муж

Төв Куинслэнд дэх газар шорооны ажлын гэрээ

Тийсс компани "BHP Billiton Mitsubishi Alliance" (BMA) компанитай төв Куинслэнд дэх Кавал Ридж уурхайн төслийн өргөтгөлд зориулж газар шорооны ажил гүйцэтгэх 180сая долларын үнийн дүн бүхий гэрээг байгуулав.

Куинслэнд мужийн Кавал Ридж уурхай (2018 он)

Баруун Австралийн Айрон Бридж төсөл (2022 он)

2012

Баруун Австрали

Вэйтстөүн шингэрүүлсэн байгалийн хийн савны төсөл

Тийсс болон ИВи ЭлНЖи Австрали компаниудын хамтарсан компани нь Баруун Австралид Шевроны үйл ажиллагаа явуулж буй шингэрүүлсэн байгалийн хий болон байгалийн хийн Вэйтстөүн төсөлд шингэрүүлсэн байгалийн хийн хадгалах болон нягтруулах савыг барьж байгуулах 500 сая долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав.

Баруун Австралийн Айрон Бридж төсөл (2022 он)

Куинслэнд мужийн Маунт Иса төмөр зам

Маунт Иса төмөр замаар хийж байгаа анхны аяллыг ажилчид харж байгаа нь

2012

Австрали улс, Викториа муж

Бүс нутгийн төмөр замын шугамын төсөл

80 гаруй жилийн туршид Мелбурн хотод бүтээн байгуулалт нь өрнөсөн анхны томоохон төмөр замын гол хэсгийн зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг байгууллаа.

Куинслэнд мужийн Маунт Иса төмөр зам

Маунт Иса төмөр замаар хийж байгаа анхны аяллыг ажилчид харж байгаа нь

Жакэджери гүүр

Нью Саут Уэльс мужийн хойд хэсэгт орших тус гүүрийн барилгын төрөл бүрийн үе шатны ажлуудыг гүйцэтгэв (1959 он)

2012

Австрали улс, Тасмани арал

Брайтон Байпасс төсөлд гүүр барих шинэ технологи нэвтрүүллээ

Тийсс Контракторс компани Йордан голын гүүрэнд шаардлагатай 220 тоннын даацтай ган төмөр хайрцган дам нурууны эхний хэсгийг байрлуулахдаа гүүр барих шинэлэг аргыг ашигласан. 165 метрийн өндөртэй уг гүүрний голын хэсэг 70 метрийн урттай бөгөөд энэ нь Австралид нээгдсэн гүүрний хамгийн урт зайтай дан хэсэг болж байна. 2008 оны сүүлээр эртний булшлагдсан олдворууд олдож, Жордан голын Леви нь Уугуул иргэдийн соёлын өвийн дурсгалт газар болохыг тогтоосны дараа ажлыг эхлүүлэх аргыг баталсан.

Жакэджери гүүр

Нью Саут Уэльс мужийн хойд хэсэгт орших тус гүүрийн барилгын төрөл бүрийн үе шатны ажлуудыг гүйцэтгэв (1959 он)

АНУ дах Клаймакс уурхай (2022 он)

2013

Нийт бүс нутаг

Тийсс, "RWE" компаниуд анхны иж бүрэн үйлчилгээг санаачлав

Бүс нутгуудад ихээхэн хэмнэлттэйгээр их хэмжээгээр тасралтгүй олборлолт явуулах зорилгоор Тийсс компани цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хүрэн нүүрсний олборлолтоор Европт тэргүүлэгч компаниудын нэг болох "RWE Generation SE (RWE)" компанитай хамтран ажиллах түншлэл байгуулсан. Тийсс, RWE компаниуд TRWE хамтарсан компанийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлснээр ил уурхайд тасралтгүй олборлолт явуулах тоног төхөөрөмж, үүний дотор шанаган утгуурт, дугуйт экскаваторын систем болон уурхайд буталж, дамжуулах систем (IPCC)-ийн зураг төсөл, инженерчлэл, ашиглалт, засвар үйлчилгээний иж бүрэн шийдлийг санал болгож хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

АНУ дах Клаймакс уурхай (2022 он)

Куинслэнд мужийн Курра Норт нүүрсний уурхай (2016 он)

2013

Австрали улс, Куинслэнд муж

Нүүрсний уурхайнуудын томоохон гэрээнүүдийг сунгав

Куинслэнд болон Нью Саут Уэльс мужуудад байрлах уурхайнуудад Тийссийн гүйцэтгэж буй ажлын гурван том гэрээг сунгав. Жэллинба Ресурсиз компани: Куинслэндийн Дайсартын орчимд байрлах Лэйк Вермонт нүүрсний уурхайн олборлолтыг гүйцэтгүүлэхээр Тийсстэй байгуулсан гэрээгээ сунгаж, 550 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгүүлэхээр болов. Куинслэндийн Блэквотерт орших Курра Норт нүүрсний уурхайн эзэмшигч ВесФармерс Ресурсиз компани: Тийсстэй үргэлжлүүлэн 4 жил хамтран ажиллаж, 570 сая долларын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулав. Гленкор компани: Нью Саут Уэльс мужийн Маунт Оуэн уурхайд Тийссийн гүйцэтгэж байгаа ажлын гэрээг сунгав.

Куинслэнд мужийн Курра Норт нүүрсний уурхай (2016 он)

Баруун Австралийн Пилбара бүсэд орших Соломон уурхайд Рөүборн ахлах сургуулийн сурагчид үндэсний хээ зурж байна (2018 он)

2013

Австрали улсын хэмжээнд

Уугуул иргэдийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө

Тийсс компани "олон талт байдлыг хангах" явдлыг ямагт дэмжсээр ирсэн бөгөөд 2013 онд бид Уугуул иргэдийн оролцоог хангах зорилтын хүрээнд Уугуул иргэдийг дэмжих үйл ажиллагааны анхны төлөвлөгөөг танилцуулсан.

Баруун Австралийн Пилбара бүсэд орших Соломон уурхайд Рөүборн ахлах сургуулийн сурагчид үндэсний хээ зурж байна (2018 он)

Баруун Австралийн Макроссан гүүр (1960-аад он)

2013

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Норт Вэйст төмөр замын шугамын томоохон бүтээн байгуулалт

Тийсс Контракторс, Жон Холланд болон Драгадос хамтарсан компани Нью Саут Уэльс мужийн Норт Вэйст төмөр замын шугамын төслийн Туннель болон станцын барилгын ажил гүйцэтгэх 1.15 тэрбум долларын гэрээг байгуулав.

Баруун Австралийн Макроссан гүүр (1960-аад он)

Куинслэнд мужийн Маунт Исагаас Таунсвилл хүртэлх төмөр замын барилгын ажил (1960-аад он)

2013

Австрали улс, Куинслэнд муж

Моретон Бэй төмөр замын шугам

Тийсс Контракторс нь Зүүн Өмнөд Куинслэнд орчмын хөгжиж буй бүсэд байгуулагдахаар удаан хугацаанд хүлээгдэж байсан Моретон Бэй төмөр замын шугамыг барих 650 сая долларын үнийн дүн бүхий ажлын гэрээг байгууллаа.

Куинслэнд мужийн Маунт Исагаас Таунсвилл хүртэлх төмөр замын барилгын ажил (1960-аад он)

QCLNG Төслийн сайт

2013

Австрали улс, Нью Саут Уэльс ба Куинслэнд муж

QCLNG төслийн томоохон гэрээ

Тийсс Контракторс нь нүүрсний давхаргаас хий үйлдвэрлэгч QGC компанийн захиалгаар Куинслэндийн Сурат сав газарт байрлах QCLNG төслийн хий шахах байгууламж барих болон холбогдох ажил гүйцэтгэх 1.8 тэрбум долларын дүнтэй томоохон гэрээг байгуулсан. Шинэ гэрээ байгуулагдсанаар тус төсөлд Тийссийн гүйцэтгэх үүрэг оролцоо нэмэгдэж, талбайд компрессорын 18 станц болон боловсруулах дөрвөн гол үйлдвэрийг барьж байгуулахаар болов. Тус шинэ гэрээ нь 2012 оны 2-р сард байгуулсан 325 сая долларын үнийн дүн бүхий хий шахах зургаан байгууламж, боловсруулах үйлдвэр байгуулах гэрээний шинэчлэгдсэн хувилбар болж байгаа юм.

QCLNG Төслийн сайт

Перт дахь Тийссийн оффис (2017 он)

2013

Австрали улсын хэмжээнд

Тийсс компани Силкарыг эзэмшилдээ авлаа

Тийсс компани харилцаа холбоо, эрчим хүч, дэд бүтцийн үйлчилгээний компани болох Силкар ПиТиУай Лтд-г 100 хувь өөрийн эзэмшилд авлаа.

Перт дахь Тийссийн оффис (2017 он)

Баруун Австралийн Макроссан гүүр (1960-аад он)

2013

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Сиднэй Вотэр-той байгуулсан томоохон гэрээ

Тийсс компани Сиднэй Вотэр компанитай үйл ажиллагаа, байгууламжийн засвар үйлчилгээ үзүүлэх таван жилийн хугацаатай 175 сая долларын үнийн дүнтэй гэрээ байгууллаа. Тийсс болон Сиднэй Вотэр компаниудын хооронд байгуулсан гэрээ нь Сиднэй болон Воллонгонг дахь 13,000 шоо километр талбайг хамрах бөгөөд 1.8 сая гаруй айл өрх, 4.5 сая гаруй иргэнд наад захын үйлчилгээг үзүүлэх юм. Их хэмжээний механик болон цахилгааны засвар үйлчилгээний ажлын хажуугаар Тийсс 2,500 барилга байгууламжийг хамарсан өргөн хүрээний сүлжээг хариуцдаг.

Баруун Австралийн Макроссан гүүр (1960-аад он)

Өмнөд Австралийн Проминент Хилл уурхай (2015 он)

2014

Австрали, Хойд нутаг дэвсгэр

Төмрийн хүдрийн уурхайд олборлолт хийж эхлэв

Хойд Нутаг Дэвсгэрт төмрийн хүдэр олборлох бизнест эргэн орж, Дарвинаас зүүн өмнө зүгт 600 километр зайд орших төмрийн хүдрийн алслагдмал шинэ орд газарт Вестер Дизерт Ресурсиз компанийн хэрэгжүүлэх Рөүпер Бар төслийн гүйцэтгэгчээр шалгарч, ажлаа эхлэв.

Өмнөд Австралийн Проминент Хилл уурхай (2015 он)

1957 оны үед Лэйнхардт даланг байгуулж байгаа нь

2014

Нийт бүс нутаг

80 жилд 80 гаруй далан

Тийсс компани 2014 онд Мэльбурн Вотэртой 84 дахь далангийн төслийн гэрээг байгууллаа. Төслийн хүрээнд Мельбурн хотын баруун хойд болон баруун захын дүүргүүдийн усан хангамжийн чухал эх үүсвэр болох Гринвейлийн усан санг шинэчлэх юм.

1957 оны үед Лэйнхардт даланг байгуулж байгаа нь

Маунт Оуэн нүүрсний уурхай (2021 он)

2014

Нийт бүс нутаг

Тийсс - дэлхийд тэргүүлэх гэрээт олборлогч

СИМИК Групп бизнесийн үйл ажиллагаагаа оновчтой болгох өргөн хүрээтэй стратегийн шинэчлэл хийсний дагуу Тийсс, Лэйтон Контракторс, Лэйтон Ази, Лэйтон Африк компаниудын гүйцэтгэж байгаа уул уурхайн бүх төслийг Тийсс нэгтгэн хариуцаж ажиллах болсон. Группийн бизнесийн шинэчлэгдсэн загварын дагуу Тийсс компани олон улсад эзлэх байр сууриа өргөтгөн бэхжүүлж, зургаан улсын 24 уурхайд уул уурхайн үйлчилгээ үзүүлдэг, дэлхийд томоохонд тооцогдох гэрээт олборлогч болов.

Маунт Оуэн нүүрсний уурхай (2021 он)

Баруун Австралийн Рокис Реворд уурхай (2016 он)

2014

Баруун Австрали

Рой Хилл уурхайн бүтэц, механик, шугам хоолой, цахилгаан, багаж төхөөрөмжийн тусламжтай гүйцэтгэх ажлууд

Тийсс компани Баруун Австрали дахь Рой Хилл төмрийн хүдрийн уурхайд уурхайн боловсруулах үйлдвэрийн байгууламж барих 330 сая долларын үнэ бүхий ажлын гэрээг Samsung C&T компанитай байгуулав.

Баруун Австралийн Рокис Реворд уурхай (2016 он)

Куинслэнд мужийн Пийкдаунс уурхай (2018 он)

2014

Австрали улс, Куинслэнд муж

Зүүн Желлинба нүүрсний уурхай

Тийсс компани нь Төв Куинслэндийн Блэквотэрын ойролцоо орших Зүүн Желлинба нүүрсний уурхайн төслийн хүрээнд Желлинба Плэйнс ил уурхайг ажилуулах 250 сая долларын гэрээг Желлинба Ресурсиз компанитай байгуулав.

Куинслэнд мужийн Пийкдаунс уурхай (2018 он)

Иргэний барилгын салбарт хүрээгээ өргөжүүлэв

Rising Main–Coorparoo ажилд зориулж хоолойнуудыг бэлдэж байгаа нь (1959 он)

2014

Австрали улс, Куинслэнд муж

Куртис арлыг холбосон туннель

Тийсс компани нь Santos GLNG хий дамжуулах шугам хоолойн төслийн үндсэн гүйцэтгэгч Сайпэм Австралиа компанид Гладстоны эргийн Найрроу доогуур туннель барьж, Куртис арлыг эх газартай холбох томоохон ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Далай доогуур 4.3 км үргэлжлэх туннель нь далай доторх орчныг хөндөхгүйгээр дамжуулах урт хоолой юм.

Иргэний барилгын салбарт хүрээгээ өргөжүүлэв

Rising Main–Coorparoo ажилд зориулж хоолойнуудыг бэлдэж байгаа нь (1959 он)

Баруун Австралийн Пилбара бүсэд орших Соломон уурхайд автоматжуулсан автосамосвал дээр Рөүборн ахлах сургуулийн сурагчид үндэсний хээ зурж байна (2017 он)

2015

Баруун Австрали

Уугуул иргэдийн бүлэгтэй хамтарсан компани

Баруун Австралийн Соломон уурхай дах боловсруулалтын бус дэд бүтцийн салбарт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Тийсс компани нь Вөрлү-Марра Ейнджибарнди Уугуул иргэдийн нийгэмлэг (WMYAC)-тэй хамтарсан компани байгуулсан. Тус хамтарсан компани нь Вөрлү-Марра Ейнджибарндичуудтай нягт хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байгаа бөгөөд энэхүү түншлэл байгуулагдсанаар төсөл төдийгүй орон нутгийн иргэд ч хөдөлмөр эрхлэлтийн болон бизнесийн үр өгөөжийг хүртэх боломжтой болж байна.

Баруун Австралийн Пилбара бүсэд орших Соломон уурхайд автоматжуулсан автосамосвал дээр Рөүборн ахлах сургуулийн сурагчид үндэсний хээ зурж байна (2017 он)

Ажилтнууд Энкуэнтро Оксид уурхайн талбайд (2021 он)

2015

Олон улсад; Өмнөд Америк, Чили

Америк тивд анхны гэрээ байгуулагдлаа

Тийсс компанийн үйл ажиллагаа олон улсад өргөжин тэлж, Чили улсын Энкуэнтро Оксайдс зэсийн ил уурхайд дөрвөн жилийн хугацаанд 137 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг Антофагаста Минералс компанитай байгууллаа.

Ажилтнууд Энкуэнтро Оксид уурхайн талбайд (2021 он)

Куинслэнд мужийн Маунт Плийзэнт уурхай (2023 он)

2015

Австрали

Флийтко компани Тийсстэй нэгдлээ

СИМИК Группийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Флийтко компани Австрали дахь Тийссийн охин компани болсон. Флийтко компани нь Тийссийн үзүүлдэг иж бүрэн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажилладаг бөгөөд Тийссийн захиалагч болон уул уурхайн салбарт машин техникийг түрээслүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Куинслэнд мужийн Маунт Плийзэнт уурхай (2023 он)

Доосэн Саут уурхай (2016 он)

2015

Австрали улс, Куинслэнд муж

Доосон Саутын гэрээ

Тийсс компани Төв Куинслэндэд орших Доосон нүүрсний уурхайн өмнөд карьеруудад үргэлжлүүлэн ажиллах 115 сая долларын гэрээ байгууллаа. Тийсс компани Доосон уурхайд олон жил ажиллаж ирсэн бөгөөд 1962 онд анх Пийбоди, Мицуй компанитай хамтарсан компани байгуулан тус уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааг хариуцан ажилласан бөгөөд 2005 оноос олборлолтын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байна.

Доосэн Саут уурхай (2016 он)

Баруун Австрали дахь Рокис Реворд уурхай (2021 он)

2015

Баруун Австрали

Рокис Ривордын гэрээ

Тийсс компани Баруун Австралийн Калгүүрлигээс 400 км орчим зайд орших Лэйнстер дэх Рокиз Риворд никелийн уурхайд 160 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг BHP Billiton Nickel West компанитай байгуулсан. Рокиз Риворд уурхай нь Никель Уэстийн Лэйнстер уурхайн цогцолборт орших ил уурхай юм.

Баруун Австрали дахь Рокис Реворд уурхай (2021 он)

Куинслэндийн Кью Көүл Нортерн Хаб (2016 он)

2015

Австрали улс, Куинслэнд муж

Кьюкөүл Нордерн Хабын гэрээ

Тийсс компани Куинслэндийн Боуэны сав газарт, Коллинсвиллын зэргэлдээ орших Кьюкөүл Нордерн Хаб уурхайнуудад гурван жилийн хугацаанд 250 сая ам.долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг QCOAL Групптэй байгуулав.

Куинслэндийн Кью Көүл Нортерн Хаб (2016 он)

Ажилтнууд Ботсван улсын Жваненг уурхайд (2019 он)

2016

Олон улсад, Өмнөд Африк, Ботсван

Өмнөд Африкт шинэ гэрээ байгууллаа

Тийсс компани нь Мажвэ Майнинг хамтарсан компанийн хувьцааны 60 хувийг эзэмшдэг бөгөөд тус хамтарсан компани Ботсван дах Жванэнг уурхайд хоёр жил ажил гүйцэтгэх гэрээг Дэбсвана Даймонд компанитай шинээр байгуулсан. Тус гэрээнээс 370 сая долларын орлого олох юм.

Ажилтнууд Ботсван улсын Жваненг уурхайд (2019 он)

Оюу Толгой зэсийн төсөл (2016 он)

2016

Олон улсад; Ази, Индонез ба Монгол

Азийн бүс нутагт үйл ажиллагааны хүрээг тэлэв

Тийсс компани нь Тегух Синар Абади болон Фирман Кетаун Перкаса уурхайнуудад явагдаж байгаа ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, Индонезийн Зүүн Калимантан дах Мэлак нүүрсний уурхайд нэмж 530 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэхээр боллоо. Тийсс болон Хишиг Арвин компаниудын хамтарсан компани нь Монгол улсын Өмнөговь аймагт Рио Тинто компанийн үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой зэс, алтны уурхайд анх удаа гүний налуу ам барих төслийг гүйцэтгэх гэрээ байгууллаа. Тус төслийн хүрээнд налуу амны нээгч траншей, хос туннелийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

Оюу Толгой зэсийн төсөл (2016 он)

Жваненг уурхай, Ботсван улс (2017 он)

2016

Олон улсад; Өмнөд Африк, Ботсван

Ботсванд гүйцэтгэж байгаа ажлын гэрээ сунгагдлаа

Тийсс компани нь хувьцааны 60 хувийг эзэмшдэг Мажвэ Майнинг хамтарсан компаниар дамжуулан Ботсван дах Жванэнг уурхайд хоёр жил ажил гүйцэтгэх гэрээг Дэбсвана Даймонд компанитай байгуулав.

Жваненг уурхай, Ботсван улс (2017 он)

Куинслэнд мужийн Кавал Ридж уурхай (2018 он)

2017

Австрали улс, Куинслэнд муж

Боуэны сав газарт ажил гүйцэтгэх гэрээ сунгагдлаа

Австралийн Куинслэнд мужийн Боуэны сав газарт байрлах Кавал Ридж болон Пийк Даунс нүүрсний уурхайнуудад BHP Billiton Mitsubishi Alliance (BMA) компанийн захиалгаар нийт 440 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгууллаа.

Куинслэнд мужийн Кавал Ридж уурхай (2018 он)

Нью Саут Уэльс мужийн Маунт Плийзэнт уурхай (2017 он)

2017

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Маунт Плийзэнт уурхайд олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Захиалагч MACH Energy компанийн захиалгаар шаардагдах нөөц, машин техник, тоног төхөөрөмжийг төслийн талбайд байршуулах ажлыг таван сарын хугацаанд амжилттай хийж дуусгасны дараа Тийсс компани Маунт Плийзэнт уурхайд олборлолтын ажлыг эхлүүлсэн. Тус төслийн нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь тухайн орон нутагт амьдардаг иргэдээс бүрдэх бөгөөд тэд сайн гүйцэтгэлтэй ажиллах соёлыг хэвшүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.

Нью Саут Уэльс мужийн Маунт Плийзэнт уурхай (2017 он)

Сангатта нүүрсний уурхай (2016 он)

2017

Олон улсад; Ази, Индонез

Индонезид тогтоосон харилцаагаа бэхжүүлэв

2003 оноос олборлолт хийж эхэлсэн Индонез улсын Зүүн Калимантан дах Сангатта нүүрсний уурхайд Калтим Прима Көүл (KПК) компанийн захиалгаар үйл ажиллагааг өргөжүүлэх 300 сая австрали долларын дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгууллаа. Дөрвөн жилийн хугацаанд Мэлаван ил уурхайд нүүрсний олборлолтыг 12 сая тонноор нэмэгдүүлж, 130 сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэнэ. Тийсс компани MSJ уурхайд 13 жил амжилттай ажилласны үр дүнд Индонезийн Зүүн Калимантаны бүсэд: Гунунг Бара Утама нүүрсний уурхайд 437 сая долларын дүнтэй ажил, Махакам Сүмбэр Жаяа (MSJ) нүүрсний уурхайд 300 сая долларын дүнтэй ажил гүйцэтгэхээр боллоо.

Сангатта нүүрсний уурхай (2016 он)

Автоматжуулалтын туршилт, Куинслэнд муж, Брисбэн хот (2023 он)

2018

Баруун Австрали

Кристмас Крикт автоматжуулалтын cистемийг нэвтрүүлж эхлэв

Тийсс компани Баруун Австралийн Пилбара бүс дэх Кристмас Крик төслийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хүнд даацын 65 машин техникт тээвэрлэлтийн автомат системийг 18 сарын хугацаанд суурилуулж дуусгах ажлын гэрээг Фортескью Металз Груптэй байгууллаа.

Автоматжуулалтын туршилт, Куинслэнд муж, Брисбэн хот (2023 он)

Куинслэнд мужийн Курра Норт нүүрсний уурхай (2022 он)

2018

Австрали улс, Куинслэнд

Куинслэндэд нэг шинэ гэрээ байгуулж, гурван гэрээ сунгагдлаа

Тийсс компани Куислэндийн Боуэны сав газарт орших QCoal Нордерн Хаб уурхайд үргэлжлүүлэн 4 жилийн хугацаанд ажиллаж, 480 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг QCoal компанитай байгуулсан юм. Тийсс компани Боуэны сав газарт орших Доосон Саут уурхайд олборлолтыг үргэлжлүүлж, 190 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг Англо Американ компанитай байгуулав. Тийсс компани Куинслэндийн Курра нүүрсний уурхайд гүйцэтгэж байгаа олборлолтын ажлын гэрээ сунгагдаж, нэмж 160 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг Коронадо компанитай байгуулав. Тийсс компани Курра уурхайд 2004 оноос хойш олон жил ажил гүйцэтгэсээр ирсэн. Куинслэндийн Боуэны сав газарт орших Кавал Ридж нүүрсний уурхайд 150 сая долларын ажил нэмж гүйцэтгэх гэрээг BHP Billiton Mitsubishi Alliance’s (BMA) компани болон Тийсс компаниуд байгуулав.

Куинслэнд мужийн Курра Норт нүүрсний уурхай (2022 он)

Дээрээс харуулсан зураг

Чили дэх Энкуэнтро уурхай (2021 он)

2018

Өмнөд Америк, Чили

Нийт бүс нутагт хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангаж байна

Хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангах, олон талт байдлыг хангах зорилтын хүрээнд Тийсс компани Чилийн Сентинела төсөлд анхны эмэгтэй операторыг авч ажиллуулж эхэлсэн нь олон эмэгтэйчүүд энэ салбарт хөл тавих эхлэлийг тавилаа.

Дээрээс харуулсан зураг

Чили дэх Энкуэнтро уурхай (2021 он)

Сангатта нүүрсний уурхай (2016 он)

2019

Ази, Индонез

Сангаттагийн гэрээнд өөрчлөлт орж, 277 сая австрали долларын ажил гүйцэтгэхээр боллоо

Тийсс компани Индонезийн Зүүн Калимантан дахь Сангатта уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор 277 сая долларын дүнтэй нэмэлт ажил гүйцэтгэх гэрээг Калтим Прима Көүл (KPC) компанитай байгууллаа. Тус нэмэлт ажлыг гүйцэтгэснээр 2021 оноос өмнө нүүрсний олборлолт 8 сая тонноор нэмэгдэж, 76 сая шоо метр хөрс хуулалтын ажил хийгдэх юм.

Сангатта нүүрсний уурхай (2016 он)

2020-оод он

Тийсс компани тогтвортой хөгжилд чиглэсэн туршлагууд, бүс нутгууд дахь тэлэлт, технологийн шинэчлэлээр дамжуулан ажилтнууддаа, орон нутагт болон дэлхий дахинд гэрэлт ирээдүйг цогцлоохыг зорин ажиллаж байна.

Чилийн Ла Негра дахь Liebherr T264 хөх өнгийн автосамосвал (2022 он)

2020

Өмнөд Америк, Чили

Өмнөд Америкт хүрээгээ тэлэв

Тийсс компани Чилийн Антофагаста хотоос зүүн хойд зүгт орших Мантос Бланкос уурхайд Мантос Коппер компанийн захиалгаар олборлолтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууллаа. Чилийн Антофагаста бүсэд орших Энкуэнтро уурхайд шинээр нээгдсэн Тийссийн засварын шинэ төв нь өдөр бүр 24 цагаар нээлттэй ажиллах бөгөөд тус төв нь засварын хамгийн сүүлийн үеийн багаж, хэрэгсэл, төхөөрөмжийг ашиглан засвар үйлчилгээ хийх боломжийг бүрдүүллээ.

Чилийн Ла Негра дахь Liebherr T264 хөх өнгийн автосамосвал (2022 он)

Индонезийн Баликпапан (2018 он)

2021

Нийт бүс нутаг

Шинэ хувьцаа эзэмшигч

Тийсс компанийн хувьцаат хөрөнгийн 50 хувьд хөрөнгө оруулалт хийлгэх зорилгоор СИМИК групп Эллиотт Эдвайзорс компанитай гэрээ байгуулсан бөгөөд ингэснээр Тийсс компанийг СИМИК болон Эллиот компаниуд хамтран эзэмших болсон.

Индонезийн Баликпапан (2018 он)

Солт Лэйк дахь Тийссийн оффис (2022 он)

2021

Олон улсад; АНУ, Хойд Америкийн бүс

Хойд Америкт үйл ажиллагаагаа өргөжүүлэв

Тийсс компани Хойд Америкт уул уурхайн үйлчилгээ үзүүлэх анхны гэрээ байгуулснаа зарласны дараа Юта мужид орших Солт Лэйк хотод оффисоо нээж Хойд Америкт үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

Солт Лэйк дахь Тийссийн оффис (2022 он)

Өмнөд Австрали, Проминент Хилл уурхай (2011 он)

2021

Нийт бүс нутаг

Хосолмол түлшний технологи

Тийсс компани хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор хосолмол түлшний технологийг өөрийн ашигладаг машин техникт нэвтрүүлэх чиглэлээр Майн Энержи Солюшнс компанитай хамтран ажиллах болсноор тус технологи уул уурхайн салбарт анх удаа ашиглагдах болсон.

Өмнөд Австрали, Проминент Хилл уурхай (2011 он)

Куинслэнд мужийн Маунт Плийзэнт уурхай, Тийссийн нөхөн сэргээлт (2018 он)

2022

Нийт бүс нутаг

Тийсс Рехабилитэйшн

Тийсс компани 30 гаруй жилийн турш нөхөн сэргээлтийн шилдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлагадаа тулгуурлан нөхөн сэргээлтийн бие даасан бизнесийг Тийсс Рехабилитэйшн нэрийн дор шинээр эхлүүллээ.

Куинслэнд мужийн Маунт Плийзэнт уурхай, Тийссийн нөхөн сэргээлт (2018 он)

MAКА компанийн захирал Жеофф Бэйкэр, Тийссийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт (2022 он)

2022

Нийт бүс нутаг

Тийсс компани МАКА-г худалдан авлаа

Тийсс компани олборлох ашигт малтмал, газар зүйн байршил болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд олон улсын гэрээт гүйцэтгэгч групп МАКА-г худалдан авав. МАКА анх 2002 онд Баруун Австралид үүсгэн байгуулагдсан.

MAКА компанийн захирал Жеофф Бэйкэр, Тийссийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт (2022 он)

Хагас автоматжуулсан бульдозер

Куинслэнд мужийн Лэйк Вермонт төсөл (2021 он)

2022

Нийт бүс нутаг

Хагас автоматжуулсан олборлолтын үйл ажиллагааны онцлох амжилт

Тийсс компани Пембрөүк Ресурсизийн Олив Даунс уурхайн цогцолборт Cat® MineStar™ Command-ийг тээвэрлэлт, Command-ийг өрөмдлөгийн шийдлүүдэд нэгэн зэрэг ашиглан олборлолт явуулж байгаа нь дэлхийд анхныхт тооцогдох түүхийн эхлэл болов. Үйл ажиллагааны нийт бүс нутгийн хүрээнд Тийссийн ашиглаж байгаа автоматжуулсан машин техникийн бааз нь автоматжуулсан 21 автосамосвал, өрмийн 9 машин, хагас автоматжуулсан 6 бульдозероос бүрдэж байна.

Хагас автоматжуулсан бульдозер

Куинслэнд мужийн Лэйк Вермонт төсөл (2021 он)

Баруун Австрали дах Айрон Бридж төсөл (2022 он)

2022

Баруун Австрали

Баруун Австралид шинээр хоёр гэрээ байгуулав

Тийсс компани Баруун Австрали дахь Айрон Бридж төсөлд олборлолтын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр шалгарлаа. Эхний гурван жилийн гэрээний хүрээнд Тийсс компани олборлолт, засварын үйлчилгээ болон машин техникийн засвар үйлчилгээг хариуцан ажиллана. Тийсс компани Баруун Австрали дахь Маунт Холланд литийн уурхайд Ковалент Литиум компанийн захиалгаар уул уурхайн үйлчилгээ үзүүлэх дөрвөн жилийн хугацаатай гэрээг байгууллаа. Ковалент Литиум нь Весфармерс болон Sociedad Quimica y Minera de Chile (SQM)-ын хамтарсан компани бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох литийн олборлогч компани юм.

Баруун Австрали дах Айрон Бридж төсөл (2022 он)

Эншам дах Тийссийн нөхөн сэргээлт (2023 он)

2022

Австрали улс, Куинслэнд муж

Тийсс Рехабилитэйшн анхны гэрээгээ байгууллаа

Тийсс Рехабилитэйшн компани анхны гэрээгээ байгуулж, 700 гаруй га талбайд малын бэлчээр, уугуул бутлаг ургамал бүхий талбайг бий болгоход чиглэсэн уурхайн нөхөн сэргээлтийн шийдлийг хэрэгжүүлэх зорилгоор Эншам Ресурсиз компанитай 3.5 жилийн туршид хамтран ажиллахаар боллоо. Австралийн Куинслэнд мужийн Эмералд хотын зүүн талд орших Эншам уурхайд захиалагчтай хамтран ажиллах ажлын цар хүрээнд 700 гаруй га талбайд бэлчээрийн болон унаган бутлаг ургамлын талбайг бий болгох зорилгоор нөхөн сэргээх талбайн нарийвчилсан зураг төслийг боловсруулах, талбайг байгуулах, өнгөн хөрс, үрийн талбайг бэлдэх, бэлчээрийг зүлэгжүүлэх, моджуулах ажлууд багтана. Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ манай баг хамт олон талбайн ландшафтын зураг төслийг боловсруулах шилдэг арга, технологи, тухайлбал судалгаа хийх, үр цацах зэрэгт технологи ашиглахаар төлөвлөж байна

Эншам дах Тийссийн нөхөн сэргээлт (2023 он)

Индонезийн Өмнөд Калимантан дахь Синакин нүүрсний уурхай (2011 он)

2023

Олон улсад; Ази, Индонез

Баликпапан дахь Засвар үйлчилгээний төв "PROPER" шагнал хүртлээ

Батакан оффис болон Кариангау оффиссоос бүрддэг Баликпапан дахь Засвар үйлчилгээний төв "Program Penilaian Peringkat Kinerja Perusahaan dalam Pengelolaan Lingkungan Hidup (PROPER)" шагнал хүртлээ. Энэхүү шагнал нь Индонез дахь Тийссийн хамт олон байгаль орчны хяналт удирдлага, тогтвортой байдлын чиглэлээр онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байгааг үнэлсэн явдал болсон юм.

Индонезийн Өмнөд Калимантан дахь Синакин нүүрсний уурхай (2011 он)

Индонезийн Өмнөд Калимантан дахь Синакин нүүрсний уурхай (2011 он)

2023

Олон улс; Ази, Индонез

Индонезид никелийн олборлолтыг эхлүүллээ

Тийсс компани Индонезид 35 жил үйл ажиллагаа явуулсны дараа анх удаа никелийн олборлолт хийхээр боллоо. Бид никелийн 2 гэрээг, тухайлбал дөрвөн жилийн хугацаанд хүдэр тээвэрлэх 125 сая долларын үнийн дүн бүхий гэрээг Веда Бэй Никель компанитай, 42 сарын хугацаанд уурхайн хаягдал болон хүдэр тээвэрлэж, никель олборлох 240 сая долларын үнийн дүнтэй гэрээг PT Halmahera Sukses Mineral компанитай байгуулсан юм.

Индонезийн Өмнөд Калимантан дахь Синакин нүүрсний уурхай (2011 он)

Маунт Оуэн уурхай дахь Тийссийн нөхөн сэргээлт (2021 он)

2023

Австрали улс, Нью Саут Уэльс муж

Тийсс Рехабилитэйшн компанийн байгуулсан хоёр дахь гэрээ биднийг өмнө ажиллаж байсан газарт эргэн авч ирлээ

Тийсс Рехабилитэйшн компанийн байгуулсан хоёр дахь гэрээ нь Австралид бөгөөд Нью Саут Уэльс мужийн Масвэллбрүүк нүүрсний уурхайд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх хоёр жилийн хугацаатай гэрээг бид Идэмицу Австралиа компанитай байгууллаа. 1944 онд Тийсс Брос компани Масвэллбрүүк нүүрсний ил уурхайд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь Тийссийн хувьд уул уурхайн бизнесийг эхлүүлэх, Хантер бүс нутагт байр сууриа бэхжүүлэх эхлэл болсон түүхтэй газар юм.

Маунт Оуэн уурхай дахь Тийссийн нөхөн сэргээлт (2021 он)

Автоматжуулсан өрмийн машин

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2021 он)

2023

Австрали улс, Куинслэнд муж

Лэйк Вермонт дахь автоматжуулалтын амжилт

Тийсс компани Куинслэнд дэх Лэйк Вермонт уурхайд 1,000,000 гаруй тууш метр автоматжуулсан өрөмдлөг хийлээ. Энэхүү амжилт нь Тийсс болон бүс нутгуудын хэмжээнд уул уурхайн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд анхны тохиолдол юм.

Автоматжуулсан өрмийн машин

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2021 он)

Хагас автоматжуулсан бульдозерууд

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2021 он)

2023

Австрали улс, Куинслэнд муж

Куинслэнд дэх Боуэны сав газарт автоматжуулалтийн чиглэлээр гаргасан амжилт

Тийсс компани нь дэлхийд анх удаа тээврийн Cat® MineStar™ Command болон өрөмдлөгийн Cat® MineStar™ Command системүүдийг уул уурхайн үйл ажиллагаанд зэрэг ашиглаж эхэллээ. Бид Боуэны сав газарт металлургийн нүүрсний уурхайд дэлхийн анхны амжилтыг тогтоосны зэрэгцээ: » сайт дахь тусгай зориулалтын байгууламжаас автоматаар өрөмдлөг, тээвэрлэлт хийх үйл ажиллагааг нэвтрүүлсэн »автоматжуулсан ажиллагааны бүсэд 85 гаруй машин техниктэй холбогдох боломжтой хувийн LTE сүлжээг суурилуулсан » 18 сарын хугацаанд 'шинэ' сайтыг бүрэн автоматжуулсан үйл ажиллагаатай уурхай болгон хувиргасан

Хагас автоматжуулсан бульдозерууд

Куинслэнд мужийн Лэйк Вермонт уурхай (2021 он)

Анхны автосамосвал

Шинэ төвд засвар хийгдээд гарах гэж буй автосамосвал ба ажилтнууд (2024 он)

2024

Олон улсад; Ази, Индонез

Батам арал дээр Тийссийн агрегат засварын төвийг нээлээ

Тус агрегат засварын төв нь Ази болон Австралийн бүс нутгийн үйл ажиллагаануудад ашиглагдаж буй Тийссийн уул уурхайн машин техник, тоног төхөөрөмж, эд ангид агрегат засвар хийх гол төв байх болно. Тийсс 2024 оны төгсгөл гэхэд Cat загварын 65 автосамосвалыг дахин угсарч бэлэн болгохыг зорин ажиллаж байна.

Анхны автосамосвал

Шинэ төвд засвар хийгдээд гарах гэж буй автосамосвал ба ажилтнууд (2024 он)

PYBAR компанийн хариуцсан гүний уурхайн ажил

2024

Нийт бүс нутаг

Металлын гүний уурхайн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг Pybar компанийг Тийсс Групп эгнээндээ нэгтгэлээ

Тийсс Групп гүний уурхайн үйл ажиллагаагаар мэргэшсэн PYBAR компанийг 2024 оны 5-р сарын 31-нд худалдан авснаар Австралид болон бусад бүс нутгуудад захиалагчид үзүүлэх үйлчилгээний хүрээ өргөжиж байгаа төдийгүй дэлхийн эрчим хүчний шилжилтэд шаардагдах металл болон ашигт малтмалын гүний уурхайд ажиллах боломжууд шинээр нээгдэж байгаа юм.

PYBAR компанийн хариуцсан гүний уурхайн ажил

Биднийг дагаарай